Main » 2012 » 11 сар » 26

   Өнөөдөр бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 88 жилийн ой тохиож байна. Энэхүү баярын өдөр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч их жанжин Хотгойдын Чингүнжавын хөшөө дурсгалыг мөнхжүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Манжийн дарлалын эсрэг эцсээ хүртэл тэмцэж алтан амиа золиослосон түүнд өнөөдрийн Монголын тусгаар тогтнолоос хуваалцах хүндтэй гавьяа түүнд бий гэж хөшөөний нээлтэнд оролцсон хүмүүс хэлж байлаа. Энэхүү хөшөөг "Хотгойдын Чингүнжав” сангаас санаачлан босгосон бөгөөд хөшөөний зургийг зураач н.Тэнгисболд бүтээжээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, н.Энхамгалан, Б.Сарангэрэл, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар оролцсон байна.

Ангилал: | Үзсэн: 1340 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2012-11-26 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Улс тунхагласны өдөрт зориулсан бөхийн барилдаан эхэллээ
Улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Бөхийн барилдааныг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын бөхчүүд магнайлан барилдахаар иржээ.

Улс тунхагласны өдөрт зориулсан барилдааныг Засгийн газраас МҮБХ-той хамтран албан ёсоор зохион байгуулж хэвшсэн байснаа энэ жилээс больсон. Гэсэн хэдий ч энэ барилдааны уламжлалыг хадгалан зохион байгуулах санаачилгыг МАХН-аас гаргасан байна. Ийнхүү барилдааныг МАХН, МҮБХ хамтран зохион байгуулахаар болжээ.  Барилдааныг нээж, Монголын тэргүүн шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва үг хэллээ.

Эх сурвалж:Sport.time.mn
Ангилал: | Үзсэн: 781 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2012-11-26 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com