Main » 2012 » 11 сар » 26 » Хотгойдын Чингүнжавын хөшөө Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ
4:20 PM
Хотгойдын Чингүнжавын хөшөө Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ

   Өнөөдөр бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 88 жилийн ой тохиож байна. Энэхүү баярын өдөр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч их жанжин Хотгойдын Чингүнжавын хөшөө дурсгалыг мөнхжүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Манжийн дарлалын эсрэг эцсээ хүртэл тэмцэж алтан амиа золиослосон түүнд өнөөдрийн Монголын тусгаар тогтнолоос хуваалцах хүндтэй гавьяа түүнд бий гэж хөшөөний нээлтэнд оролцсон хүмүүс хэлж байлаа. Энэхүү хөшөөг "Хотгойдын Чингүнжав” сангаас санаачлан босгосон бөгөөд хөшөөний зургийг зураач н.Тэнгисболд бүтээжээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, н.Энхамгалан, Б.Сарангэрэл, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар оролцсон байна.


Эх сурвалж:Undesten.mn

Views: 1347 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk