Main » 2012 » 11 сар » 26 » Өнөөдөр улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдөр тохиож байна
2:08 PM
Өнөөдөр улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдөр тохиож байна
Улс тунхагласны өдөрт зориулсан бөхийн барилдаан эхэллээ
Улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Бөхийн барилдааныг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын бөхчүүд магнайлан барилдахаар иржээ.

Улс тунхагласны өдөрт зориулсан барилдааныг Засгийн газраас МҮБХ-той хамтран албан ёсоор зохион байгуулж хэвшсэн байснаа энэ жилээс больсон. Гэсэн хэдий ч энэ барилдааны уламжлалыг хадгалан зохион байгуулах санаачилгыг МАХН-аас гаргасан байна. Ийнхүү барилдааныг МАХН, МҮБХ хамтран зохион байгуулахаар болжээ.  Барилдааныг нээж, Монголын тэргүүн шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва үг хэллээ.

Эх сурвалж:Sport.time.mn
Views: 791 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk