Main » 2014 » 08 сар » 02

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл Москвад байгуулагдаж буй Халх голын ялалтад зориулсан анхны дурсгалын газар-хөшөөтэй танилцав.

Халх голын түүхт ялалтад зориулсан энэхүү дурсгалын газар-хөшөөг Константин Куксин тэргүүтэй нэгэн хөдөлгөөнийхөн санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр хүмүүс Москвад нүүдлийн соёлын музей ажиллуулдаг юм. 

Ангилал: | Үзсэн: 826 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-08-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон Түүхийн ухааны хүрээлэнгийн удирдлагууд Их Британи Улсын Гласво их сургуулийн байлдааны талбарын археологийн төвийн захирал Тонерыг хүлээн авч уулзлаа. Тус төв нь дэлхийн улс орнуудын дайн тулаан, овог аймаг, хүмүүс хоорондын зөрчилдөөний талаар археологийн судалгаа явуулдаг томоохон байгууллага аж.

Тэрбээр бүс нутгийн төдийгүй дэлхийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдаан болсон газар нутгаар саяхан очиж, судалгаа хийгээд иржээ. Халхын голын дайн байлдааны үр дагавар, түүний түүхэн ач холбогдлыг дэлхий дахины сонорт хүргэхэд чиглэсэн төслийн ажил эхлүүлэх зорилготой ажээ. Энэхүү төсөлд Монгол, Их Британий зорилго яиглэл нэгтэй хоёр байгууллага хамтран идэвхтэй оролцох судалгааны ажлын цар хүрээ, үр дүнг улам нэмэгдүүлнэ гэж ноён Тонер үзэж байгаагаа илэрхийллээ.
 

Ангилал: | Үзсэн: 810 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-08-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

 

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой болно. Тус ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд олон ч зочид төлөөлөгч хүрэлцэн ирэхээр болсон билээ. 

Тэгвэл ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Владислав Васильевич Студнев Монголд айлчилж, Ерэн баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү хөшөөнд түүний эцэг Василий Иванович Студневийн нэрийг мөнхлөн үлдээсэн байдаг юм.

В.И.Студнев нь Армийн 1 дүгээр бүлгийн “Улаан од” одонт мотохуягтын 9 дүгээр бригадын буудлага-пулемётын батальоны комиссар, улс төрийн ахлах удирдагч байсан бөгөөд 1939 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Халх голын зүүн эрэгт болсон байлдааны үеэр баатарлагаар амь үрэгджээ. Түүний гавьяаг Зөвлөлт засгийн газраас үнэлэн, хожим нь “Лениний одон”-гоор нэхэн шагнасан байдаг аж.

Владислав Васильевич Студнев нь эцгийнхээ амь үрэгдсэн өдөр ирж ийнхүү хүндэтгэл үзүүлээд нутаг буцсан байна.

Ангилал: | Үзсэн: 815 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-08-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com