Main » 2014 » 08 сар » 2 » ХАЛХ ГОЛД НОЙРСОЖ БУЙ ЭЦЭГТЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД БУЦЖЭЭ
6:07 PM
ХАЛХ ГОЛД НОЙРСОЖ БУЙ ЭЦЭГТЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД БУЦЖЭЭ

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой болно. Тус ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд олон ч зочид төлөөлөгч хүрэлцэн ирэхээр болсон билээ. 

Тэгвэл ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Владислав Васильевич Студнев Монголд айлчилж, Ерэн баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү хөшөөнд түүний эцэг Василий Иванович Студневийн нэрийг мөнхлөн үлдээсэн байдаг юм.

В.И.Студнев нь Армийн 1 дүгээр бүлгийн “Улаан од” одонт мотохуягтын 9 дүгээр бригадын буудлага-пулемётын батальоны комиссар, улс төрийн ахлах удирдагч байсан бөгөөд 1939 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Халх голын зүүн эрэгт болсон байлдааны үеэр баатарлагаар амь үрэгджээ. Түүний гавьяаг Зөвлөлт засгийн газраас үнэлэн, хожим нь “Лениний одон”-гоор нэхэн шагнасан байдаг аж.

Владислав Васильевич Студнев нь эцгийнхээ амь үрэгдсэн өдөр ирж ийнхүү хүндэтгэл үзүүлээд нутаг буцсан байна.

olloo.mn

Views: 821 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk