Дорнод аймгийн Халхгол сумын нутагт мал хаваржилт хүндэрч, малын
хорогдол ихээр гарч байгаатай холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой
комисс, ОБЕГ болон орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга
хэмжээний хүрээнд Халхгол сумын малчдад тусламж болгон өгсөн 8000 боодол
өвсийг зөөвөрлөж явсан тээврийн хэрэгслийн цуваа өчигдөр Халхгол суманд
очиж "Цогтсүмбэр”, "Ялалт”, "Ташгай” багуудын малчдад тараах ажлыг
зохион байгууллаа.