Main » 2013 » 04 сар » 4 » БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2:14 PM
БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан бөгөөд Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийг шинэчлэн боловсронгуй болгож Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 48 тоот тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон шинэчлэн зохион байгуулсан.

Энэ мөчөөс эхлэн Монгол Улсад олон улсын жишигт хүрсэн гамшигтай тэмцэх үндэсний хэмжээний байгууллага бий болсон бөгөөд  Гамшгаас хамгаалах тухай хуулинд заагдсан Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах,Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулах  үндсэн зарчим чиг үүргийг тусгаж өгсөн.

Тус хэлтсийн анхны даргаар хурандаа Д.Амаржаргал томилогдож анхны үндэс суурийг эхлүүлж өдгөө онцгой байдлын дэд хурандаа  Т.Мөнхбаатар томилогдон Төр засгийн бодлого зорилт,  албаны үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж чадварлаг, оюунлаг албан хаагч,орчин үеийн техник технологиор бүрэн хангагдсан хүчирхэг албыг бүрдүүлэх зорилт ажиллаж байна.

2008 онд орон нутгийн удирдлагууд тус хэлтсийн үйл ажиллагааны биелэлтийг өндрөөр үнэлж аймгийн ИХТ-н 129 дүгээр тогтоолоор Онцгой байдлын хэлтсийг МУ-ын баатар Норпилын Жамбаагийн нэрэмжит болгосон.

Өнгөрсөн богино хугацаанд тус хэлтсээс Төрийн одон. медаль 8, ОБЕГ-ын "Хөдөлмөрийн аварга” 5, "Онц гал сөнөөгч” 9, аймгийн "Хөдөлмөрийн аварга” 1, сумын "Хөдөлмөрийн аварга” 6, "аймгийн "Тэргүүний ажтилтан” 11, "Сайн үйлстэн” 9, спортын дэд мастер 3 төрөн гараад байна.



Мөн тус хэлтсийн шигшээ багийн тамирчид 2011 оны Төвийн бүсийн ГУТОТСпортын аварга шалгаруулах тэмцээнд 5 төрөлтийн 4 төрөлд алтан медаль хүртэж багийн дүнгээр 1-р байр, 2012 оны ГУТОТСпортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 24 багийн баг тамирчдтай хурд хүч авхаалж самбаагаа сорьж багийн дүнгээр 2-р байрт шалгарч Мөнгөн медалийн эзэд болоод  байна.

Одоогоор тус хэлтэс нь 63 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн жинхэнэ албан хаагч 49, офицер албан хаагч 13, үйлчилгээний 14 ажилтантай үүнээс  эмэгтэй 12 албан хаагч байгаа бөгөөд албан хаагчдыг насны ангилалаар авч үзвэл 20-30 насны 17 буюу 39,7%, 30-40 насны 21 буюу 42,8%, 40 дээш насны 11 буюу 22,5%  байгаа нь 81,7 хувийг шинэ залуучууд эзлэж байна.

Хэлтэс нь орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай багаж зэвсэглэмжийн хангалт үйлчилгээг цаг тухайд нь хийж ирсэн ба одоогийн байдлаар Гал  унтраах тусгай тоног төхөөрөмжийн 5 автомашин,  гамшгийн үед ажиллах туулах чадвар сайтай ГАЗ-66 автомашин 4, шуурхай албаны 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Онцгой байдлын хэлтсийн харъяа Улсын нөөцийн салбар нь тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо хэмжээнд бараа материалыг нөөцлөн, Баянговь, Бууцагаан, Заг зэрэг сумдын  цэгүүдээр дамжуулан хөдөөгийн малчид, иргэддээ ажил үйлчилгээгээ хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга шадар сайдтай байгуулсан гэрээнд заагдсаны  дагуу 2011 онд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг аймгийн хэмжээнд зохион явуулж нэгдсэн дүнгээр "Дүүрэн хангалттай” үнэлгээтэй  шалгагдсан нь Онцгой байдлын хэлтэс нь орон нутгийн удирдлага, Гамшгаас хамгаалх штаб, мэргэжлийн анги, ард иргэдтэй уялдаа холбоо, зохион байгуулалттай  ажилладгын үр дүнг харуулсан явдал юм.



Онцгой байдлын байгууллага нь улс оронд тохиолдож болзошгүй томоохон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өөрсдийн мэргэжил ур чадварт тулгуурлан үндсэн үүрэг, зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс орны эд баялаг, хүн зоны амь насыг авран хамгаалах үйлсээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Эх сурвалж:www.bayankhongor.gov.mn

Views: 1113 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk