Main » 2015 » 09 сар » 07

2015 оны 9 дүгээр сарын 2-нд олон улсын цэргийн түүхийн эрдэмтэн судлаачдын дунд “Чөлөөлөх дайн 70 жил: Түүх сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар Чөлөөлөх дайнд монголчууд ямар зорилгоор оролцсон, дайны явцад ямар бэрхшээл зовлон туулсан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, дайнд монголчууд оролцсоны болон ялалтын ач холбогдол юу байв зэрэг урьд өмнө тэр бүр нарийвчлан судлагдаагүй олон асуудлаар санал бодол, судалгааныхаа үр дүнг чөлөөтэй солилцож, шүүн хэлэлцсэн юм.  Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачдаас гадна Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдлагууд оролцсон. Хуралдаан эхлэхийн өмнө Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэндчилгээг уншиж сонирхуулсан юм. Хурал эхлэхээс өмнө Чөлөөлөх дайны ялалтын 70 жил сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг гардуулан өгсөн юм.

Ангилал: | Үзсэн: 744 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2015-09-07 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com