Main » 2015 » 09 сар » 7 » ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ХЭМЖЭЭЛШГҮЙ ЮМ
1:57 PM
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ХЭМЖЭЭЛШГҮЙ ЮМ

2015 оны 9 дүгээр сарын 2-нд олон улсын цэргийн түүхийн эрдэмтэн судлаачдын дунд “Чөлөөлөх дайн 70 жил: Түүх сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар Чөлөөлөх дайнд монголчууд ямар зорилгоор оролцсон, дайны явцад ямар бэрхшээл зовлон туулсан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, дайнд монголчууд оролцсоны болон ялалтын ач холбогдол юу байв зэрэг урьд өмнө тэр бүр нарийвчлан судлагдаагүй олон асуудлаар санал бодол, судалгааныхаа үр дүнг чөлөөтэй солилцож, шүүн хэлэлцсэн юм.  Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачдаас гадна Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдлагууд оролцсон. Хуралдаан эхлэхийн өмнө Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэндчилгээг уншиж сонирхуулсан юм. Хурал эхлэхээс өмнө Чөлөөлөх дайны ялалтын 70 жил сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг гардуулан өгсөн юм.

ХХ зуунд Монголын ард түмэн, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн хоёр удаагийн дайнд мордож, ялалт байгуулсан түүхтэй. 1939 оны Халхын голын дайн нь дэлхийн II дайны эхлэл байсан бөгөөд Монгол ардын хувьсгалт цэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тулалдсан. Харин 1945 оны Чөлөөлөх дайн нь тэрхүү дэлхийн дайны төгсгөл болсон бөгөөд Монгол ардын хувьсгалт цэрэг хилийнхээ дээс алхаж, мах цусны тасархай - Өмнөд монголчууд, мөнхийн хөрш - хятадын ард түмнийг харийн талхидлаас чөлөөлөхөөр мордсон онцлогтой гэдгийг судлаачид онцолж байв. Европ тив дэх дайн 1945 оны 5 дугаар сард ЗХУ-АНУ, Англи тэргүүтэй холбоотны ялалтаар дуусаж,  Алс Дорнодод дайныг үргэлжлүүлж байсан Японы эсрэг мөн 3 гүрний Ялтын бага хурлын шийдвэрээр Зөвлөлтийн улаан арми дайнд орох болсон бөгөөд эдгээр холбоотны талд үргэлж баттай зогссон БНМАУ энэхүү дайнд оролцож, 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага хурал ба Засгийн газраас “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг” гаргаж Японд дайн зарласан. Монгол Улс тэр дайны өдрүүдэд идэр насны залуучуудыг цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр уртасгасан цагаар ажиллаж байсан нь Монголын ард түмэн даяараа дайны ялалтын төлөө зүтгэсний баримт нотолгоо болж түүхэнд үлдсэн тухай тэд нэмж онцолж байсан юм. Ингэхдээ Монгол ардын хувьсгалт цэрэг шатам халуун нар, тасралтгүй асгарах аадар борооноор элчилгүй өргөн цөл, үерлэж догширсон хэдэн арван гол мөрнийг туулан, туйлын богино хугацаанд 1000 гаруй км давшиж, монгол цэргийн бяд тэвчээр, монгол морины шандас хатуужлын гайхамшгийг үзүүлэн ялалт байгуулалцсан юм. Энэ ялалтын түүхэн ач холбогдол нь бидний ахмад үе, ахмад дайчид монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан олж авсанд оршино. Чөлөөлөх дайны ялалт нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явдал байсан билээ. Энэ дайны ялалтын үр дүнд Зүүн өмнөд Азийн олон улс орон чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олж авсан юм.

Тэр тусмаа Зөвлөлт, Монголын цэрэг Өвөр Монгол, Зүүн хойт Хятад орныг чөлөөлснөөр Хятад улс тусгаар тогтносон улс болох үйл явцад эерэгээр нөлөөлж 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарласан билээ. Чөлөөлөх дайны явцад Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын армитай нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн тулалдсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамтын ажиллагааны шинэ хуудас болсныг онцлон тэмдэглэж байна гэлээ.

Views: 741 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk