Main » 2014 » 08 сар » 16

1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы милитаристууд манай орны зүүн хилээр биднээс явган ба морин цэргээр 2.5-3.5 дахин, танк эсэргүүцэх хэрэгслээр 2 дахин, их буу, пулемётоор 3 дахин илүү хүчтэйгээр гэнэт довтлон, дайны ажиллагаа эхэлсэн юм. Японы энэхүү довтолгоог манай гол хүчийг ирэх хүртэл хурандаа П.Чогдонгийн командалсан хилийн застав, гол хүчнээс түрүүлж манай шилмэл сумангийн хамтаар дайсны давуу хүчтэй зориг баатарлагаар тулалдаж, олон хоногийн турш тогтоон барьж чадсан юм. Манай Зэвсэгт хүчний гол хүч, ЗХУ-аас монголд туслах Улаан армийн гол хүчнүүд ирж Японы эсрэг Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн эрэлхэг баатарлагаар тулалдсан билээ. Монгол, Зөвлөлтийн байлдааны ажиллагааг Монголын талаас Х.Чойбалсан,  ЗХУ-ын талаас корпус командлагч Г.К.Жуков нар командлан удирдаж, жанжин Ж.Лхагвасүрэн, генерал Б.Цог, Зөвлөлтийн цэргийн генерал Борнов, Ленов зэрэг цэргийн нэрт жанжнуудын гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм.

Ангилал: | Үзсэн: 1234 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-08-16 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (1) | Дэлгэрэнгүй>>>

Монгол Улсын баатруудын хүүхдүүд, ач зээ нар Монгол цэргийн музейд зочлов. Д.Сүхбаатар, Д.Данзанваанчиг, Д.Нянтайсүрэн, Н.Жамбаа, Т.Дүүдэй, Н.Хаянхирваа, С.Дампил, Ч.Шагдарсүрэн нарын хүүхдүүд, ач, зээ Д.Ухнаа, Н.Сүрэнхорлоо, Ж.Сэлэнгэ, Ү.Билэгсайхан, Х.Оюунцэцэг, Х.Оюунчимэг, Х.Бадарч, Октябрь нар 032 дугаар ангийн дайчдад баатруудын эх орныхоо тусгаар тогтнолын төлөө байгуулсан гавъяат үйлсийн талаар ярьж, музейн түүхийн танхимуудаар хамтдаа зочиллоо. Халх голын дайны 75 жилийн ойн жилд баатруудын үр сад дайны түүх, эцэг, өвгөдийн байгуулсан гавъяаг залуу үед сурталчилах, баатруудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ойн өдрүүдэд музейн тайлбарлагчаар ажиллах, 2015 онд 100 жилийн ой нь тохиож буй Улсын баатар Н.Хаянхирваагийн дурсгалын хөшөөг орон нутагт нь босгох зэрэг саналыг дэвшүүлж байв.

 

Ангилал: | Үзсэн: 851 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-08-16 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com