Main » 2013 » 04 сар » 12 » Ж.Гүррагчаа, В.Жанибеков “Союз-39”- 32 жил
6:12 AM
Ж.Гүррагчаа, В.Жанибеков “Союз-39”- 32 жил

Талын малчнаас эхлээд Төрийн тэргүүн нь хүртэл  хөөр, баярын нулимсаар нүүрээ халтартуулж байсан Монгол түмэн 32 жилийн өмнөх энэ л өдрийг өнөөдөр ч сэтгэл зүр­х­ний­хээ гүнд нандигнан хадгалсаар л явна.
 
 
1981 оны гурав­дугаар сарын 22-ны өдөр Улаан­баатарын цагаар өдрийн 12:58:55-т Бай­конурын  нис­лэгийн төвийн Гагарины хөөрөх тавцангаас  хөл­гийн дарга В.А.Жанибеков,  тус­­лах нисэгч Булган айм­гийн Гур­ванбулаг сумын харьяат, малчин ард Жүгдэр­дэмидийн хүү Гүррагчаа на­­­рыг суул­гасан "Союз-39” хөлөг санс­рын уудам тийш цой­лон нисч, монголчууд  бүтэн долоо хоногийн турш сан­сар огторгуйг саравчлан харцгаасан  түүхтэй.
 
 
 
ЗХУ-ын баатар, хөлгийн дарга  В.А.Жанибеков, сан­срын нис­гэгч Ж.Гүррагчаа на­рыг суул­гасан "Союз-39”  хөлөг эх дэлхийгээ 124 удаа тойрч, Орос, Монгол хоёр ард түмний  ах дүү­гийн найрамдлыг хөлгүй сансарт мөнхлөн гаг­наад  до­л­оо хоног, 20 цаг 42 ми­нутын дараа Казакстан улсын Жезказган тосгоноос өмнө зүгт 175 км-ийн зайд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.
 
 
 
Ийнхүү 1947 оны арван­хоёр­­дугаар сарын 5-нд Бу­лган аймгийн Гурван­бу­лаг сум­анд, мал­чин ард Жүгдэрдэмидийн 10 хүүх­­дийн ууган нь болон мэндэлсэн Гүррагчаа баатар хөрст дэлхийгээс  сансрын хязгааргүй уудамд дүүлэн ниссэн 101 дэх хүнээр то­дорч, Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм.
 
 
 
ЗХУ-ын иргэн Ю.Гагарин "Восток” хөлгөөр хүн төрөлх­т­ний түү­хэнд анх удаа сан­срын уудамд дүүлэн ниссэнээс яг 20 жилийн дараа монгол хүн хөлгүй сан­сарт дүүлэн нисч, хөлгийн бүх­ээ­г­ээс задгай сансарт гарч, тур­шилтын ажил хий­­сэн нь Аз­ийн цээжинд орших Монгол Улсыг Чингис хаа­наас хойш дэл­хий да­хинд зар­лан тунха­г­л­а­сан хам­гийн гайхам­шигтай үйл явдал байлаа.
 
 
 
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарыг  суул­гасан "Союз-39” сансрын хөлөг 1981 оны гурав­дугаар сарын 23-ны өдөр ЗХУ-ын баатар В.Ковалёнок ахлагч­тай "Салют-6,Т-4” сансрын станц­тай холбогд­соноор сансрын нисгэгч Ж.Гүррагчаа  хяз­гааргүй сан­срын уу­д­маас "Элэг нэгт монгол тү­мэндээ ог­торгуйн ман­длаас мэнд­чил­гээ дэв­ш­үүлж байна.
 
 
 
Цэнхэр гарагаас монгол орноо бүтнээр нь харлаа. Сайхан байна. Миний бие маш сайн байна. Үүргээ амжилттай гүйцэт­­­­­­гээд эх сайхан Монгол орондоо эсэн мэнд харих болно. Та бүхэн минь сайн сууцгааж байгаарай” гэсэн гайхалтай үгсээр монголчууддаа  мэндийн цэнхэр хадаг барьсан нь 1000 жил улиравч үл мартагдах гайхамшигтай түүх болон мөнхөрчээ. Өнөөдөр Монгол хүн сансрын уудамд цойлон ниссэн 32 жилийнхээ намтрыг зузаалсан түүхт ойн өдөр өө.
 
 
Эх сурвалж: Өглөөний сонин
Views: 1485 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk