3:50 PM Орос монгол хилчдийн хээрийн үзүүлэх сургалт боллоо | |
Эх орны зүүн хязгаарын амгалан тайван байдлыг хамгаалж байдаг Хэнтий
аймгийн Дадал сумын Хилийн цэргийн 0287-р анги, Баян уул сумын хилийн
отряд болон Мангутын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн хамтарсан хээрийн
үзүүлэх сургалт боллоо. Оросын Холбооны Улсын хил дээрх Мангутын хилийн бүрэн эрхт төлөөлөгч Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Дадал сумын хилийн отрядын хилчдийн уулзалт боллоо. Хилийн цэргийн ангиуд хамтарсан сургууль хийж, хил зөрчигчийг саатуулах үзүүлэх тоглолт хийсэн. Хээрийн үзүүлэх сургалтанд Орос Монголын талын нийлсэн 70 гаруй хүн оролцсон юм. Үзүүлэх сургалтанд амжилттай оролцсон зарим хилчидийг хилийн 0287-р ангийн хүндэт тэмдэгээр шагнаж бусад албан хаагчдыг Монгол болон Оросын талаас өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан юм. Мөн Орос, Монголын хилчид хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохиож, Оросын баг ялалтыг авсан бөгөөд дараа жилийн хоёр талт уулзалтыг Оросын талаас зохион байгуулах юм байна. Орос Монгол хоёр улсын хамтарсан хээрийн сургуулалт нь жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн уулзалтыг Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн 0287-р ангийн хамт олон зохион байгуулж байгаа юм. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс харилцан ажиллах төлөвлөгөөнд тодотгол оруулж гарын үсэг зурлаа.
С.Саранзаяа Оллоо.мн | |
|
Total comments: 0 | |