Main »
2015 » 04 сар » 7 » ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД 30 ГАРУЙ ОРНЫ ТЭРГҮҮН ОРОЛЦОХОО МЭДЭГДЖЭЭ
3:23 PM ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД 30 ГАРУЙ ОРНЫ ТЭРГҮҮН ОРОЛЦОХОО МЭДЭГДЖЭЭ |
Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан баярын арга хэмжээнд оролцох урилгыг гадаадын 68 орны төр, засгийн тэргүүн нар болон олон улсын зарим байгууллагын удирдагчдад хүргүүлснээс 30 орчим нь оролцоно гэдгээ мэдэгджээ.
Тодруулбал, 68 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Европын Зөвлөл, ЮНЕСКО, Европын Холбоо /ЕХ/ зэрэг олон улсын зарим байгууллагын удирдагчдыг урьсан байна
Үүнээс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон БРИКС-ийн гишүүн манай түнш орнууд, Вьетнам, Монгол, Европын хэд хэдэн орон, Балканы хойгийн улсууд болох Серби, Черногор, Македон, мөн Словак, Грек, Кипр улсын удирдагчдаас гадна ЮНЕСКО, ЕХ-ны удирдагчид мөн оролцохоо мэдэгдсэн” талаар тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьжээ.
Ялалтын баярын арга хэмжээ маш өндөр түвшинд зохион байгуулагдах гэнэ.
Olloo.mn |
Views: 717 |
Added by: ReCcA
| Rating: 0.0/0 |