БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс анх удаа жагсана. Өнөөдөр цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлтэй ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцав.