Main » 2014 » 09 сар » 01

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн баяр Дорнод аймгийн Халхгол суманд үргэлжилж байна. Өглөө эртлэн Ялалт музейн өмнөх талбайд баярын нээлт эхэлж, ойд хүрэлцэн ирсэн Монгол-Оросын ахан дүүс Хамар даваан дахь Ялалт хөшөө, Ерэнбаатар, Яковлев, Хилчин дайчдын хөшөө, Мөнхийн дархан хил хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

 

Ангилал: | Үзсэн: 1366 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-09-01 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

'

Халхын голын дайны үед одоогийн Халх гол сум тэр үед дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрч, тэнд оршин тогтнож, тэнд манай цэрэг, дайчдын хамгийн нэн шаардлагатай зүйлүүдийг гүйцэтгэхэд ар тал нь болж байсан юм. Фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгжийг Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халхгол сумыг  Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Э.Батболд

Dnews.mn

Ангилал: | Үзсэн: 810 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-09-01 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com