Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж салбарт бүртээ амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медалийг хүртээлээ.
Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор ХХЕГ-ын Хилийн цэргийн түүхийн секторын ахмад түүх судлаач, бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдан
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, "Хилчин” спорт хорооны тамирчин, дэслэгч Д.Амартүвшин
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор ХЦДБЧ-ын хөгжмийн багш, бэлтгэл ахлах ахлагч Д.Отгон
Алтан гадас одонгоор Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, "Хилчин” спорт хорооны тамирчин, ахлах дэслэгч Д.Сумъяа
Цэргийн хүндэт медалиар ХХЕГ-ын Тамгын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Эрдэнэчимэг нар шагнагдлаа. Та бүхэндээ нийт хилчдийнхээ өмнөөс баяр хүргэе.