Main » 2013 » 11 сар » 17

Баянхонгор аймгийн Богд сумын "Сум сурталчилах өдөрлөг” аймгийн төвд 2 өдрийн турш зохион байгуулагдна.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ Баганат талбайд зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Богд сумын ард иргэдийн төлөөлөл оролцож Богд сумын харъяат Улсын Баатар Н.Жамбаа, Доктор С.Лувсанвандан, МУ-ын арслан П.Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ үеэр аймгийн төвөөс 130 км зайд орших Богд сумаас 108 тэмээгээр жин тээж нүүдэлчин ахуйн уламжлалыг сэргээх, сүүлийн жилүүдэд малчид мал сүргээ хариулахдаа морь, тэмээ зэргийг уналага эдэлгээнд хэрэглэхээ больж хятад Мотоциклийг ихээр хэрэглэх болсон явдлыг багасгах зорилгоор дээрх үйл ажиллагааг уриалга болгон зохион байгууллаа.

"Сум сурталчилах өдөрлөг” - өөр үндэсний бөхийн барилдаан, Аймаг, сумын Волейболын шигшээ багуудын халз тоглолт зохион байгуулагдана.

             

                                               Б.Хишигбаяр

Ангилал: | Үзсэн: 903 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2013-11-17 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com