Улс тунхагласны өдөрт зориулсан бөхийн барилдаан эхэллээ
Улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Бөхийн
барилдааныг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын
заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын бөхчүүд
магнайлан барилдахаар иржээ.
Улс тунхагласны өдөрт зориулсан
барилдааныг Засгийн газраас МҮБХ-той хамтран албан ёсоор зохион байгуулж
хэвшсэн байснаа энэ жилээс больсон. Гэсэн хэдий ч энэ барилдааны
уламжлалыг хадгалан зохион байгуулах санаачилгыг МАХН-аас гаргасан
байна. Ийнхүү барилдааныг МАХН, МҮБХ хамтран зохион байгуулахаар
болжээ. Барилдааныг нээж, Монголын тэргүүн шадар сайд, МАХН-ын дэд
дарга Д.Тэрбишдагва үг хэллээ.
Эх сурвалж:Sport.time.mn