Main » 2013 » 10 ар » 13 » Модон бөмбөгчид Олон улсын тэмцээнд оролцлоо
7:37 AM
Модон бөмбөгчид Олон улсын тэмцээнд оролцлоо

Хятадын Тайвань улсын Кинмен хотноо энэ сарын 3-8-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах модон бөмбөгийн 8 дугаар тэмцээн, Тайваны нээлттэй олон улсын 18 дугаар тэмцээнүүд болж дэлхийн 20 гаруй орны 300 орчим баг тамирчид авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Монголын модон бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид Г.Азжаргал / Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургуулийн багш, / М.Ганболд, Г.Ууганбаяр нар / Мон–Алтиус БТДС, / Г.Тунгалаг / Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн багш, / Ж.Тамир / Шинэ монгол ахлах сургуулийн сурагч, / Ц.Баярцэцэг / Шивээ овоо ХК-ны тамирчин/ нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ.

Манай баг тамирчид тэмцээний цохилтын болон талбайн цохилтын 2 үндсэн төрлүүдэд орж ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хосын болон өсвөр үеийн тэмцээнд тоглосон байна. Эрэгтэй баг тамирчидаас ганцаарчилсан төрөлд Г.Азжаргал, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ц.Баярцэцэг нар хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба Г.Тунгалаг талбайн цохилтын тэмцээнд Мексикийн тамирчинг хожжээ. Мөн эрэгтэй хосын төрөлд М.Ганболд, Г.Ууганбаяр, холимог хосын төрөлд Г.Азжаргал, Ц.Баярцэцэг нар сайн тоглолт үзүүлсэн боловч медальт байранд шалгарч чадсангүй. Тэмцээний үеэр анх удаагаа зохиогдсон өсвөрийн тэмцээнд Шинэ Монгол сургуулийн сурагч Ж.Тамир оролцсон ба насанд хүрэгчдийн төрөлд тоглон багийн амжилтанд зохих нөлөө үзүүлсэн байна.

Тус тэмцээнд Хятадын Тайвань, Хонгконг, БНХАУ, Вьетнам, БНСУ, Япон, Тайланд зэрэг орны баг тамирчид бэлтгэл сайтай байгаагаа харуулан олон тамирчид төрөл тус бүрт орж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Тэмцээний үеэр Олон улсын модон бөмбөгийн холбооны ээлжит Ерөнхий ансамблейн хурал болж ММБХолбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцлоо. Хурлын үеэр ОУМБХ-ны тайлан, төлөвлөгөө зэрэг олон асуудлууд хэлэлцсний дотор 2014 оны 10 гаруй тэмцээнүүдийн хуваарийг батлав.

Дэлхийн аваргын тэмцээн 2014 оны 9 сард БНХАУ-ын Хайнань арал дээр болох ба дэлхийн оюутны аваргын тэмцээн 10 сард Малайзын Перлис хотноо, Азийн элсний 4 дүгээр наадам 11 сард Тайландын Пукет хотноо, Тайваны нээлттэй тэмцээн 12 сард Тайпей хотноо тус тус зохиогдохоор болж8 Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг орнуудад жил бүр тогтмол явагддаг олон улсын уламжлалт тэмцээнүүд хувиарын дагуу явагдна.

Монголын баг тамирчидын дараагийн тэмцээн нь 2013 оны 11 сарын 1-6-ны өдрүүдэд Малайз улсын Перлис хотноо зохиогдох Азийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн ба эрэгтэй, эмэгтэй 10 тамирчин, дасгалжуулагч ХААИС-ийн багш Ж.Загасын удирдлага дор оролцохоор бэлтгэл сургалтаа базааж байна.

Г.Уянга
оллоо.мн
Views: 770 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk