Main » 2013 » 10 ар » 18

Малайз улсын Перлис хотноо 2013 ны 11 дугаар сарын 01-06 өдрүүдэд Ази тивийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдна. Тэмцээнийг Азийн оюутны спортын холбоо, Малайзын оюутны спортын зөвлөл, Перлис хотын их сургуулиуд хамтран анх удаагаа явуулахаар болж бэлтгэл ажлаа амжилттай хангаж байна. Тус тэмцээн нь цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 6-н төрлөөр явагдаж дүнгээ гаргана. Нэг тамирчин 2-3 төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд тэгш бус байрлалтай газарт явагдна. Харин хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээнүүд бүгд 12 талбайд болох ба хотын төвийн 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд оройн цагаар, гэрэлтүүлэгтэй орчинд, олон үзэгчдийн өмнө явагдахаараа онцлоготой болж байна. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Малайзын модон бөмбөгийн холбооны шүүгчид удирдан явуулна.
Ангилал: | Үзсэн: 735 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2013-10-18 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com