Main » 2013 » 10 ар » 18 » Малайзад Азийн аваргын модон бөмбөгийн тэмцээн болно
1:55 PM
Малайзад Азийн аваргын модон бөмбөгийн тэмцээн болно

Малайз улсын Перлис хотноо 2013 ны 11 дугаар сарын 01-06 өдрүүдэд Ази тивийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдна. Тэмцээнийг Азийн оюутны спортын холбоо, Малайзын оюутны спортын зөвлөл, Перлис хотын их сургуулиуд хамтран анх удаагаа явуулахаар болж бэлтгэл ажлаа амжилттай хангаж байна. Тус тэмцээн нь цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 6-н төрлөөр явагдаж дүнгээ гаргана. Нэг тамирчин 2-3 төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд тэгш бус байрлалтай газарт явагдна. Харин хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээнүүд бүгд 12 талбайд болох ба хотын төвийн 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд оройн цагаар, гэрэлтүүлэгтэй орчинд, олон үзэгчдийн өмнө явагдахаараа онцлоготой болж байна. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Малайзын модон бөмбөгийн холбооны шүүгчид удирдан явуулна.

Урьд нь Олон улсын модон бөмбөгийн холбооноос Азийн оюутны тэмцээнийг 6 дах удаагаа зохион байгуулж байсан бөгөөд 2013 оноос эхлэн оюутны тэмцээнүүд зөвхөн АОСХ-ны шугмаар, тус байгууллагын дүрмийн дагуу ийнхүү явагдахаар болжээ.
Манай улсаас Монголын ОСХолбоо, модон бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид Увс аймгийн хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц. Лумжаваар ахлуулсан, ХААИС-ийн багш Ж.Загасын дасгалжуулсан баг оролцно. Тэмцээний цохилтын ганцаарчилсан төрөлд улсаа төлөөлөн Б. Мөнхбат, Б.Баянбулаг, Ц.Баасанжаргал, Б. Цэрэнбат нарын 4 тамирчин оролцохоор Монголын багийн мэдүүлэгт заажээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Т. Хандсүрэн, Б.Оюунтуяа, Б. Хишигжаргал, Г. Отгонтуяа нар оролцно. Талбайн цохилтын тэмцээнд 3 тамирчин оролцно. Үүнд: Эрэгтэйчүүдээс Р.Пүрэвсүрэн, Б. Мөнхбат, Ц.Баасанжаргал нар, эмэгтэйчүүдээс Бо. Хишигжаргал, Г. Отгонтуяа, Б.Оюунтуяа нар тоглоно. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй дан хос, холимог хосын төрлүүдэд манай шилдэг тамирчидаас хувиарлагдан оролцохоор болжээ.

Багийн бүрэлдэхүүнд ХААИС, ШУТИС, МУБИС-ийн Улаанбаатар болон Дархан-уул дах салбарын оюутнууд шалгаран оролцох болзолоо ханган Улаанбаатар хотноо Туул голын дагуух талбай, Монголын бейсболын холбооны талбайд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэмцээний төрөл тус бүрт эхний 3 байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнах бөгөөд дурсгалын зүйл гардуулах ажээ.

Оллоо.мн
Мэдээний дугаар: #1234946

Views: 736 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk