Main » 2011 » 10 ар » 15 » Ховд, Үенчээс
4:15 PM
Ховд, Үенчээс

ХХБ-ийн 80 жилийг дэлгэцнээ мөнхлөх хилчдийн баатарлаг дайчин уламжлалыг харуулсан телевизийн олон ангит уран сайханы киног МҮОНТВ-ийн уран бүтээлчид хилчидтэй хамтран хийхээр болсон билээ. Баатар генералаар овголсон Байлдааны гавьяаны одонтой Алдар түүхийн алтан өлгий Арван баатарын домог шивнэсэн Халзан бумбатын даваа Хавтаг, Байтагийн нуруу Алтан овоо, Азийн цагаан Алтай тайга, Хөх өндөр Байтаг, Мэргэн, Бүдүүн харгайт Дамжиг, Ёлхон Цонжийн говь Нанжин булаг Нарангийн ус Алаг толгой аргал шанд Зээгийн ус, Хавтагийн нуруу Хужирт, Булган, Улиастайн гол Эхэн ус, Командын шовгор Бодончийн хавцал, Үенчийн гол Тулгын гол шиг улайсч байсан Тэмцэл тулааны талбар болсон Эх сайхан нутаг Эрдэнэс баялаг газар шороо минь ээ Дорж, Нэхийт, Лхагвадорж Жамбаа, Даржаа, Дамба Тэгшээ, Гиваан, Даваадорж Бадам, Намнан, Шийлэг Шилдэг баатар эрс минь Тодорч төрсөн түүхтэй Шаштир түүхийн хуудсанд Мөнхөрч үлдсэн баатаруудтай Үе залгамжилсан хилчдийн Бахархал болсон зоригтнууд минь Дайчин алдрын тавцан дээр Туг шиг мандсан хилчид минь ээ хэмээн бэлтгэл хошууч Л.Батзориг магтан дуулсан байдаг. Өвөг дээдэс, баатарлаг, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг мөнхжүүлж, эх орныхоо дархан хилийг хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа хурандаа Э.Энхтайван даргатай Хилийн 0130 дугаар ангийн хамт олон эртнээс баатарлаг түүхэн уламжлалт хилийн цэргийн ууган отрядын нэг гэдгээрээ бахархаж явдаг билээ. "ХХБ, МҮОНТВ-тэй” хамтран хилчдийн тухай кино хийх гэж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Энэ бол залуу үеийг эх оронч үзлээр төлөвшүүлэх цаашлаад хилчдээрээ бахархах сайхан ажил болох юм. Тиймээс энэ ажилд бололцооныхоо хэрээр туслаж дэмжин хамтарч ажиллах болно гэж ангийн захирагч, хурандаа Э.Энхтайван хэлсэн юм. Энэ кинонд тус ангийн түүхэн уламжлал хилчдийн зориг хатуужил, эх оронч үзэл, баруун хилийн тулгаралт байлдааны тухай орох учраас анги хамт олон ч гүнээ хүндэтгэн баярлаж хүлээн авч байгаа билээ. 2011 оны аравдугаар сарын 04-ний өдөр отрядын хамт олон хуралдаж хилчдийн тухай телевизийн олон ангит кино хийх ажлыг дэмжиж хүн бүр нэг өдрийн цалингаа хандивлаж байгаагаа илэрхийлж "Эх орны манаа” сониноороо дамжуулан бусад анги, отряд ахмад хилчид, хилийн цэрэгт элэгтэй бүхнийг хандив өргөхийг уриалж байна. Хилчдийн тухай уран сайхны кино хийх ажлыг гүйцэтгэж яваа Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Д.Норов, найруулагч Энхтүвшин зураглаач нартаа эрүүл энх ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Алс баруун хязгаарын Алдар түүхтэй Үенчийн отрядынхан бид Тэнгэрлэг заяат монголын хилчиддээ Хил нь амгалан Хилчид нь цогтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх сурвалж:www.bpo.gov.mn
Views: 1180 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk