Main » 2013 » 10 ар » 1 » Хилийн заставууд ойгоо тэмдэглэв.
5:01 PM
Хилийн заставууд ойгоо тэмдэглэв.
      Домогт халхын голын отрядын тодорхой хэсгийг хариуцан хамгаалдаг МУ-ын баатар Норпилын Жамбаагийн нэрэмжит Дэгээ гол, Хар хоньтын заставууд түүхт 40 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүндтэй зочноор 1974 онд Дэгээ голын заставын анхны жолооч, аймгийн начин, бэлтгэл ахмад Эрдэнэсайхан, МУ-ын баатар Н.Жамбаагийн төрсөн охин волейболын ОУХМ Ж.Алтанзагас, тус заставыг тасралтгүй найман жил удирдсан бэлтгэл дэд хурандаа Лхагвасүрэн, тус заставаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Хилийн түүх судлалын секторын эрхлэгч Доктор профессор хурандаа Ж.Өвгөнбүргэд зэрэг зочид хүрэлцэн ирсэн юм. Ойн арга хэмжээн үеэр МУ-ын баатар хилчний хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ, заставын бүрэлдэхүүний бэлдсэн ташууртай бие хамгаалах урлаг, морин сургуулийн үзүүлэх тоглолтууд ирсэн зочдын талархалыг хүлээсэн арга хэмжээ болсон.
Ахмад Г.Ганзам




Эх орны манаа сонин 2013 оны 9 сар №27
Views: 900 | Added by: ReCcA | Rating: 5.0/1
Total comments: 1
1 temuulen  
0
zastawiin oigoor awsan zurgaa hiildee zagasaa egchee

Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk