Main » 2011 » 10 ар » 15 » Дорнод халх голоос
4:11 PM
Дорнод халх голоос

Наран ургах зүгийн домогт Сүмбэрийн отрядийнхон Хил хамгаалах байгууллагын түүхийг баримтан дээр тулгуурласан уран сайхны кино болгон бүтээх гэж байгаа уран бүтээлчдийн талаар өнгөрсөн хавар сонсоод үнэхээр баярлаж байснаа юуны өмнө илэрхийлье.

Яагаад гэхээр эдүгээ бид бүхний хамгаалж байгаа хилийн энэ хэсэгт Монголын хилчид үеийн үед өөрийнхөө яруу алдрыг дуурсгаж ирсэнийг мэдэхгүй хүн үгүй. Ялангуяа Халхын голын дайны оршил хэсэг болсон 1930-аад онуудад, мөн дайны үеэр манай хилчид Монгол нутгийнхаа энэ газар нутгийн төлөө харийн түрэмгийлэгчид, өдөөн хатгагчид, тагнуул туршуулуудтай жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэлцэж явсан бөгөөд эгнээнээсээ таван ч баатар төрүүлсэн түүхтэй. Тиймээс Хил хамгаалах байгууллагын түүхийн үлэмж хэсэг манай отрядын түүхтэй, энэ хэсгийг хамгаалж байсан үе үеийн хилчидтэй, энэ газар шороотой, хилтэй зайлшгүй холбоотой тул уг 12 ангит киноны зураг авалтын нэлээд хэсэг чухам энэ отрядын хамгаалж байгаа газар шороон дээр авагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайн тэр цагт манай отрядынхон кино зургийнханд хүн хүчнээс өгсүүлээд чадах бүхнээрээ тусална гэдгээ хэлэх байна. Мөн ХХЕГ-ын Мэдээлэл соёл сурталчилгааны хэлтэс, ОНХА, "Эх орны манаа” сонины редакцийн уриалгыг манай ангийн хамт олон бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, бид нэг өдрийнхөө цалин буюу нийт 4 000 000 төгрөг хандивлахаар хамт олныхоо хурлаар шийдвэрлэснийг уламжлахад таатай байна. Бидний өвөг дээдэс, өнгөрсөн цаг, одоо үеийг холбож өгсөн түүхэн баримтан дээр тулгуурласан кино хийх гэж байгаа МҮОНТ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уран бүтээлийн тань зам мөр дардан байг. Дайны галын утаа манарч асан цагт ч, далай орныхоо дархан хилийн төлөө энхийн үед ч халуун амиа үл хайрлаж ирсэн хилчдийн алдар мөнхөд бадартугай.

                                                                                                 Эх сурвалж: Www.Bpo.gov.mn

Views: 1080 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk