Main » 2015 » 09 сар » 12 » БНХАУ-ААС МОНГОЛЫН ДАЙЧДАД ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЖЭЭ
11:06 AM
БНХАУ-ААС МОНГОЛЫН ДАЙЧДАД ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЖЭЭ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-нд буюу ирэх пүрэв гаригт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл жагсаалын нэгдсэн бэлтгэлээ амжилттай базаасаар байна.

БНХАУ-аас өчигдөр манай дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулан өгсөн бөгөөд ялалтын ойд зориулсан далбаан дээр дайчид маань гарын үсгээ зурсан байна. БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваагийн мэдээлж байгаагаар Монголын дайчид 76 хүний хайрцагтай оролцох  10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа гэнэ.  Ингэхдээ Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байна.

Цэргийн ёслолын жагсаалд 16 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцоно. Ингэхдээ 10 орны цэргийн хайрцаг жигдрэн жагсч, зургаан орны далбаатай цөөн тооны цэрэг алхах юм байна. Тус бүр  76 хүний хайрцагтай алхах 10 орноос дурьдахад Монгол,  ОХУ, Мексик,  Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг орны цэргүүд байна.

Жагсаал Бээжин хотын цагаар 10.00 цагаас эхлэх мэдээ байна. Энэ нь Монголын цагаар 11.00 юм. 

Манай улсаас оролцож байгаа 76 хүний бүрэлдэхүүнд  Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцож байгаа юм. Үүнээс өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож байна. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуусын сүр хүчит, жавхаалаг жагсаалыг энэ пүрэв гаригт үзэх л үлдэж байна. Цэргийн ёслолын жагсаалыг одоогийн байдлаар МҮОНРТ, TV25, TV9  телевизүүд шууд дамжуулан хүргэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж байгаа ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, бүрэлдэхүүнийг командлан алхах ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нараас ярилцлага авч Монголын дайчдаар бахархаж байгаа тухай нийтэлжээ

Views: 751 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk