Main » 2011 » 12 сар » 8 » Хилчин яруу найраг....
12:34 PM
Хилчин яруу найраг....
      Баатарлаг хилчид

Баатар Нэхийтээр овоглосон
Байлдааны тугаа өндөрт залсан
Алдар түүхийн алтан өлгий
Арван дөрвөн баатрын домог шивнэсэн
Тужийн нарс тунгалаг Сэлэнгэ
Цармын даваа Сайхны хөтөл
Тулгын гал шиг улайсч байсан
Тэмцэл тулааны талбар болсон
Энэ сайхан Сэлэнгэ минь
Эрдэнэс баялаг газар шороо минь
Нэхийт, Гиваан, Дорж, Төмөрбаатар,
Чогдон, Шийлэг, Тэгшээ, Гуулин,
Намнан, Даваадорж, Лхагвадорж,
Жамбаа, Бадам, Дамбаа
Шилдэг баатар эрс минь
Тодорч төрсөн түүхтэй
Намтар түүхийн хуудсанд
Мөнхөрч үлдсэн баатруудтай
Үе залгамжилсан хилчдийн
Бахархал болсон зоригтнууд
Дайчин алдрын тавцан дээр
Туг шиг мандсан хилчид минь ээ
Эх сурвалж Эх орны манаа сонин
Байлдагч П.ОЛДОХ
Views: 1017 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk