Халхын голын ялалтын музейн үзмэр, үзүүллэг нь үндсэн гурван сэдэвт хамрагдан зохион байгуулагдсан.
Музейн үзүүллэг нь Халх голд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалт, бахархлын бэлэгдэл «Август 1939. Халх гол» гэсэн тэмдгээр эхэлж байна.
Ялалтын баярын туг
Оршил хэсэг нь Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг үндэслэгчид, тэдний алсыг харагч мэргэн сургаалыг харуулсан үзмэрээр эхэлнэ. Энд В. И. Ленин, Д. Сүхбаатар нарын 1921 оны түүхт уулзалтын дүрийг илэрхийлсэн уран барималч Ү. Болдын «Мартагдашгүй уулзалт» сэдэвт баримлыг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Японы милитаристууд 1933 оны эхээр Монгол-Зөвлөлтийн хилийн ойролцоо Квантуны болон Манжгогийн арми гэгчийг байгуулан улс орны тусгаар тогтнолд заналхийлж байгааг харгалзан БНМАУ батлан хамгаалах хүчээ зузаатгасныг өгүүлж байна. Мөн үзүүллэгт шинэ дайны гурван голомт Герман, Итали, Японы дэлхийг хуваах төлөвлөгөөний схем зураг, 1936 онд фашист Герман, Японы засгийн газрын төлөөлөгчид «Коминтерний эсрэг гэрээ» гэгчид гарын үсэг зурж буй гэрэл зураг, 1927 онд Японы ерөнхий сайд Танак эзэн хаандаа өргөсөн нууц бичгийн ишлэлийг байрлуулжээ. Хаанд өргөсөн энэ нууц бичигт «Манай нэгдүгээр алхам бол Формозыг байлдан авах, хоёрдугаарт Солонгосыг эзлэх нь биелэгдсэн. Одоо Монгол, Хятадыг эзлэхэд оршино.
Энийг
хийсэн цагт Азийн үлдсэн бүх газар нь манай хөлийн дор байх ёстой»
гэсэн нь дэлхийд өөрийн ноёрхлыг тогтоох гэж санаархсан милитарист Японы
түрэмгийлэгч бодлогыг харуулж байна. Японы засгийн газар БНМАУ-ыг
эзлэх бодлогоо алхам алхмаар өргөжүүлсээр байгааг БНМАУ-ын засгийн газар
тухай бүр анхааран үзэж олон талын арга хэмжээ авсаар байв. 1934 оны
арван нэгдүгээр сарын 27-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар тулгаран
байгаа дайны аюулыг зайлуулах, хоёр орны аль нэгэнд ямар нэг улс
түрэмгийлэн халдвал харилцан туслалцах тухай хэлэлцэн тохиролцжээ.
Манай засгийн газар маргаантай асуудлыг улс төрийн аргаар сэрэмжлэн
зохицуулах зорилгоор Монгол, Манжгогийн төлөөлөгчдийн бага хурлыг
хуралдуулах саналыг Японы Манжгогийн засгийн газарт тавьсан байна. 1935
оны зургадугаар сарын 3-ны өдөр БНМАУ, Манжгогийн төлөөлөгчдийн бага
хурал болж, манай төлөөлөгчид хил дээр гарч буй будлианыг шийдвэрлэхийн
тулд хилийн байнгын комисс байгуулах тухай санал тавихад Япон Манжгогийн
цэргийн эрхтнүүд хүлээж авалгүй зүй бус шаардлага тавьсан зэрэг түүхэн
үйл явдлуудыг баримтжуулан үзүүлжээ.
БНМАУ-ын эсрэг Японы түрэмгийлэл улам гаарсаар байсан үе 1936 оны
гуравдугаар сарын 12-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар 1934 оны
хэлэлцээрээ албан ёсны протокол болгон тунхагласныг үзүүллэгт тусгажээ.
Протоколд «Хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу Зөвлөлийн засагт
Нийгэм Журамт Бүгд найрамдах холбоот улсын хязгаар нутгийг гуравдугаар
улсын зүгээс довтлох занал, аюул тохиолдвол Бүгд Найрамдах Монгол ард
улс ба Зөвлөлтийн засагт Нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Улс хоёрын
Засгийн газар нь байдлыг хамт даруй хэлэлцэж, тус хоёр улсын нутаг,
хязгаарыг тэрхүү занал, аюулаас хамгаалах явдалд хэрэгжүүлэх арга
хэмжээнүүдийг авах үүргийг тус тусдаа хүлээнэ» гэжээ.
БНМАУ-ын дархан хилийг удаа дараа зөрчиж байсан Японы цэрэг зэвсгийн
хүчинтэй манай хилийн ба МАХЦ-ийн нийт дайчид эрх чөлөөт монгол орон,
ард түмнийхээ төлөө гэсэн нэгдмэл зориг сэтгэлээр тулалдан дархан хилээ
нэр төртэй хамгаалж байлаа. Тэдний дундаас бага дарга Ш. Гонгор, нисэх
отрядын дарга Д. Дэмбэрэл, нисэх хүчний командлагч Ч. Шагдарсүрэн,
сургагч В. А. Судёц нар гарамгай гавьяа байгуулсан тухай музейн үзүүллэг
дэх гэрэл зураг, баримт материал эд өлөг зэрэг үзмэрүүд үзэгч та нарг
өгүүлж байна.
МАХЦ-ийн хэвлэл «Улаан од» сонины 1936 оны 66 дугаа-рын гэрэл зургийг
тавьж, дээр нь тэр үед харилцаа холбооны гол нэг хэрэгсэл болж байсан
радионы хуулбарыг байрлуулжээ. Сонинд «Японы шунахайран довтлогчдын
гахай хоншоорыг тас цохижээ», «Дорнод хил хязгаарын тухай тусгай мэдээ»
гэсэн гарчиг бүхий өгүүлэл бичигджээ. Мөн «Энэ 28-ны өдрийн тулалдаанд
Япон-Баргын хамтарсан хүчин бут цохигдож, тэдний 500 шахам цэргийг
олзолж, 10 гаруй цэргийг амьдаар баривчилсан»-ныг мэдээлээд энэ
тулалдаанд нөхөр Дандар, комиссар Батмөнх нар онцын баатарлаг зоригийг
үзүүлсэн» гэж өгүүлсэн нь түүхэн баримт болж байна.
Оршил хэсгийн төгсгөлд БНМАУ-ын хилийн боржин чулуун баганыг суурин дээр
байрлуулсан нь олон улсын харилцан зөвшөөрөлцсөн эрхийн дагуу БНМАУ-д
хэн ч зоргоор халдашгүй тогтоосон газар нутаг, хил хязгаартай, тусгаар
тогтнолын баталгаа гэдгийг музейн хэлээр дүгнэн үзүүлжээ.
Үзүүллэгийн хоёрдугаар хэсэг нь Зөвлөлт, Монголын ах дүү, армийн дайчид
БНМАУ-ын эсрэг Японы өдөөсөн зарлаагүй дайны анхиы тулалдаанд түүхт
ялалт хийснийг харуулж байна.
Үзүүллэгт Японы түрэмгийлэгчдийн довтолгооныг бут ниргэх сөрөг
тулалдааны түгшүүрийг мэдээлж байсан Тамсагийн 6-р дивизийн 15-р хорооны
С. Норовсамбуу, 17-р хорооны С. Мэндээ, нэгдсэн хөгжмийн салааны
хөгжимчин Г. Бирваа нарын дохионы бүрээнүүд,
Дайсаны цэргүүдээ сонсоцгоо кинон дээр гардаг чанга яриагч
командлалын
үүргийг амжилттай биелүүлсэн П. Чогдон даргатай дугаар застав, 6-р
морьт дивизийн 17-р хорооны 2-р сумангийн дайчдын баатарлаг үйлсийг
илэрхийлсэн баримт бичиг, зураг, эд өлөг тавигджээ.
Японыхан тавдугаар сарын 11-ний өдөр их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн
500 шахам морьт цэргийн хүчээр БНМАУ-ын нутагт 15 км гүн нэвтэрч Номон
хан, Бүрд овооны чиглэлээр цөмрөн орсноор Халхын голд «зарлаагүй дайныг»
эхэлсэн юм. Манай хилчид хүч давуу дайсантай эрэлхэг зоригтой тулалдан,
мэргэн галаар тэднийг эсэргүүцэх явцдаа дайсны бүслэлтийг сэтлэн
гарчээ. Энэ тулалдаанд онц буудагч Д. Гуулин, Жамбаа нар гарамгай дайчид
болохоо харуулж хилээ хамгаалан олон нөхдийнхөө амийг аварч чадсан юм.
Японы олзлогдсон цэрэг Накамурын өдрийн тэмдэглэлд «бид тавдугаар сарын
27-ны үүрээр дайсныг тойрон бүслэх тухай тушаал» гэж бичсэн байсан нь
Японыхон Зөвлөлт-Монголын армийн туслах хүчин Халхын голд хүрэлцэн
ирэхээс өрсөж, БНМАУ-ын нутгийн гүнд хүч түрэмгийлэн нэвтэрч суурьших
бодлоготой байсныг харуулж байна.
Тавдугаар сарын сүүлийн өдрүүдийн байлдаанд Зөвлөлт Монголын цэрэг дайсны дайралтыг амжилттай няцаан зогсоож чадсан юм. Зөвлөлт Монголын цэргийн командлал Квантуны армийг няцаан цохих шинэ төлөвлөгөө, тактик боловсруулж хэрэг-жүүлсэн нь Халхын голын дайны түүхэнд «Баянцагааны тулалдаан» гэж нэрлэгдсэн юм. Зургадугаар сараас Япон БНМАУ-ын хилийг агаараар 60-150 онгоц оролцуулан зөрчин Хамар даваа, Буйр нуур зэрэг газруудыг бөмбөгдсөөр байсан тухай бүрийд Зөвлөлт-Монголын нисгэгчид няцаан цохиж байлаа. ЗХУ-ын нисгэгч Я. В. Смушкевич, С. И. Грицевец, Г. К. Кравченко, В. М. Забалуев, С. П. Денисов, В. Г. Рахов, В. Ф. Скорбарихин, Д А Орлов, В. П. Кустов, Н. С. Герасимов, А. И. Лакеев нарын гавьяаг музейн үзүүллэгт тод томруун харуулжээ. Музейн гол хэсэг дэх Баянцагааны түлалдааныг соёлын «гавьяат зүтгэлтэн Б. Равсал, Ж. Батмөнх, зураач Дамба нарын бүтээсэн дэлгэмэл зургаар дүрсэлжээ. Японы довтолгоог урьдчилан мэдэж байсан Зөвлөлт Монголын армийн командлал боловсруулсан сөрөг довтолгооны дагуу дайсны хүчийг хумин цохиж, тэднийг Баянцагаанаас Халхын гол гаталган үлдэн хөөж байгаа үеийг энэ дэлгэмэл зургаар харуулсан байна. Япончууд Баянцагааны тулалдаанд ооохын өмнө Зөвлөлт Монголынхоос явган цэрэг ба их буугаар хоёр дахин, морин цэрэг ба танк эсэргүүцэх их бүугаар 4 дахин давуу байсан боловч Зөвлөлт, Монголын ах дүү армийн довтолгоонд бут цохигджээ. Энэ тулалдаанд дивизийн дарга хошууч Шаарийбуугийн удирдсан 6-р морьт дивиз, дэслэгч Л. Дандарын удирдсан 17-р морьт хороо, хошууч И. М. Ремизов, М. Т. Яковлев, А. С. Рыбкин нарын удирдсан буудлагын хороо, танкийн 11-р бригад, салбарын их буучид эх оронч, интернационалч үүргээ ухамсарласны үлгэр жишээг харуулсан байна. Үзүүллэгт ЗСБНХУ-ын Батлан хамгаалах Ардын Комиссарын 1939 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тушаалын хуулбарыг тавьжээ. Тушаалд: БНМАУ-ын нутагт байгаа Зөвлөлтийн цэргийг шинэ хүчээр сэлбээд, 57 дугаар корпусыг армийн нэгдүгээр групп болон өргөтгөж, командлагчаар Г.К.Жуков, цэргийн зөвлөлийн гишүүнээр дивизийн комиссар М. С Никишев нарыг томилон ялалтыг түргэтгэх онцгой арга хэмжээ авахыг даалгажээ.
МАХЦ-ииг ерөнхийд нь бүх цэргийн жанжин маршал X. Чойбалсан удирдаж байсан бөгөөд фронт дахь монгол цэргийн ангиудын үйл ажиллагааг бүх цэргийн жанжны орлогч, улс төрийн газрын дарга, корпусын комиссар Ж. Лхагвасүрэн командалж штабын оперативын бүлгийн бүрэлдэхүүнд фронтын штабын дарга, дивиз командлан захирагч Ж. Цэрэн, бригад командлан захирагч М. Зайсанов, хурандаа Г. Эрэндоо, хошууч Б. Цог нар орж байв. БНМАУ-ын засгийн газраас зэвсэгт хүчний бүрэлдэхүүний зохион байгуулалтыг нарийн чанд, уян хатан болгож, МАХН, МХЗЭ-ийн байгууллагаас дайчдын дунд зохиох улс төр, үзэл суртал, хүмүүжлийн ажлын үр нөлөө, өгөөжийг дээшлүүлэх анги, салбар нэгтгэлийн удирдлагыг чадваржуулахад ихээхэн анхаарч байлаа. Үүний үр дүнд анги нэгтгэлийн дотор нам, эвлэлийн байгууллага өргөжин бэхжиж байв. Зөвхөн наймдугаар сард МАХН-д 450-иад, МХЗЭ-д 300 шахам офицер, дайчид элссэний гадна намд элсэхийг хүсч 1000 шахам хүн өргөдлөө өгсөн байжээ. 1939 оны наймдугаар сарын 20-ны өглөө Халх голын байлдааны эцсийн шийдвэрлэх үе шат болсон Зөвлөлт-Монголын цэргийн ерөнхий давшилт эхлэв.
Үзүүллэгт Японы 6-р армийг Халхын голын районд бут цохисон байлдааны бүдүүвч зургийг онцгойлон байрлуулжээ.
Зөвлөлт-Монголын цэргийн өмнөд, хойт бүлгийн хөдөлгөөнт нэгтгэл, ангиуд
их буу, нисэх онгоцны дэмжлэгтэйгээр дайсны эсэргүүцлийг дарж, ар талд
нь нэвтрэн гарч улсын хилийн дагуу шуурхай давшсаар наймдугаар сарын
24-ний өдөр Номон хан, Бүрд овооны орчим хоорондоо уулзсан юм. Тэгснээр
Японы 6-р арми, БНМАУ-ын хилийн дотор бүслэгдэв.
Монгол Ардын Хувьсгалт цэргийн 6, 8 дугаар морьт дивиз өмнөө хориглож
байсан Япон, Баргын анги, салбаруудад гэнэтийн цохилт өгч, давшилтын
анхны өдрүүдэд улсынхаа хилийн шугаманд гарч байлдааны үүргээ амжилттай
биелүүлсэн юм.
Наймдугаар сарын 28-нд Япончуудын зсэргүүцлийн сүүлчийн голомтыг устгах
тулалдаан болж, Ремизовын өндөрлөгүүдийн оройд ялалтын улаан туг мандав.
1939 оны наймдугаар сарын 31 гэхэд БНМАУ-ын нутгийг харийн
түрэмгийлэгчдээс бүрэн цэвэрлэсэн байлаа. Милиттарист Японы тал БНМАУ-ын
газар нутгийг булаан эзлэх гэж өдүүлсэн зарлаагүй дайндаа ялагдсанаа
бүрэн хүлээж 1939 оны өсдүгзэр сарын 16-ны өдөр гал зогсоох тухай
хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Үзүүллэгт орлогч жанжин Ж. Лхагвасүрэнгийн
эд өлөг, баримт бичиг, армийн их бууны газрын дарга Б. Цогийн эзэмшиж
явсан дурсгалын бичиг бүхий буу, сэлэм, хутга, дивизийн дарга Д.
Нянтайсүрэнгийн буу, дуран, луужин, матадын 8-р морьт дивиз,
Челябинскийн буудлагын 171-р хорооны тугийн хуулбар зэрэг үнэт үзмэрүүд
зохих байраа олжээ. Гурван сар гаруй үргэлжилсэн Халхын голын дайнд
Японы 61 мянга орчим цэрэг, офицер алагдаж шархадсан буюу олзлогдож, 660
нисэх онгоц устгагдаж төрөл бүрийн буу зэвсэг олзлуулсиыг музейн бодит
эд өлөг, баримт бичиг, гэрэл зураг өгүүлжээ. Халхын голын байлдаанд онц
гарамгай байлдсан Зөвлөлтийн армийн 24 анги нэгтгэл Лениний болон улаан
тугийн одонгоор шагнагджээ.
Эрэлхэг зориг баатарлагийн жишээ үзүүлсэн 73 хүн ЗХУ-ын баатар цол
хүртэж үүнээс нисгэгч Я. В. Смушкевич, Г. П. Кравченка, С. И. Грицевич
нар ЗХУ-ын хошой баатар цол хүртсэн билээ.
МАХЦ болон хилийн цэрэг, дарга нараас эх орныхоо төлөө гарамгай байлдсан дивизийн дарга Л Дандар, хорооны дарга Ц.
Дугаржав, батарейн улс төрийн удирдагч Л. Гэлэг-баатар, заставын дарга
П. Чогдон, хуягтын жолооч Д. Хаян-хярваа, хөнгөн пулемётын наводчик Ц.
Олзвой, Д. Самдан, хилийн дугаар заставын пулемётчин Д. Гуулин,
Төмөрбаатар, Ч. Шагдарсүрэн, Д. Дэмбэрэл, Ш. Гонгор, М. Экей, Э. Шийлэг,
Н. Жамбаа нар БНМАУ-ын баатар цол хүртэж, 720-иод цэрэг, дарга, улс
төрийн ажилтанг БНМАУ-ын төрийн дээд шагнал, одон медалиар шагнасан
юм.Эдгээр гавьяат хүмүүсийн нэрсийн жагсаалт, зураг, баримт бичиг музейд
сурталчилагдан эх оронч интернационалч үйлсийн ариун жишээ болж байна.
Байлдааны галын дунд гарамгай гавьяа байгуулж, манай эх орны тусгаар
тогтнол, ард түмний эрх чөлөө, зол жаргалын төлөө алтан амиа, алдсан
зөвлөлт монголын армийн олон мянган эрэлхэг офицер, дзйчдын суу алдар
манай ард түмний сэтгэл зүрх, Халхын голын дайны туухэнд мөнхжсөний
бэлэг тэмдэг болсон гэрэлт хөшөө дурсгалуудын зургууд ч музейн үзмэр
болжээ. 1984 онд алхын голын ялалтанд зориулан босгосон 50 метр өндөр
дүрслэх урлагийн уран илэрхийлэл сайтай ялалтын гэрэлт хөшөө Халхын
голын баруун эрэг Хамар даваанд хоёр орны дайчдын мөнх найрамдлын
билэгдэл болон сүндэрлэж байна.
1939
оны дайны ялалтын дараагаар МАХН-ын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж
эхэлж байтал фашист Герман ЗХУ-д халдан довтолсноор Зөвлөлтийн ард
түмний аугаа их эх орны дайн эхэлжээ. Энэ дайнд манай МАХЦ-ийн командлал
Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн Хятад, өвөр монголын ард түмнийг
талхилтаас чөлөөлжээ. Дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтын
жилүүдэд МАХН-аас улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
талаар авч явуулсан арга хэмжээ, ЗХУ ба ах дүү социалист бусад орноос
үзүүлж байгаа тусламжаар, Халхын голын нутаг БНМАУ-ын эдийн засгийн
нэгэн чухал бүс болсон зэргийг музейн үзмэрүүд үзэгч та бүхэнд өгүүлж
байна.
Музейн үзүүллэгийн төгсгөлд хүндэтгэлийн «Алдрын танхим» бий.
Энд
Халхын голын дайнд оролцсон Зөвлөлт Монголын армийн анги нэгтгэлүүдийн
нэр дугаар, эр зориг баатарлаг үйлсээрээ тодорсон ЗСБНХУ, БНМАУ-ын
баатар цол хүртэгчдийн овог нэрийг цагаан гантиг чулуун хананд товойлгон
сийлжээ.
«Алдрын танхим»-ын дээд талд ах дүү хоёр армийн тэмдэг, 1939 гэсэн тоог
улаан туган туузан дээр сийлбэрлэж, голд нь эх орноо төлөөлүүлж баатар
эхийн дүрийг илд баaриулан зогсоожээ. Энэ танхимд АА, хилчин дайчид,
МХЗЭ-ийн гишүүд, залуучууд, пионер сурагчид, үззгчид, тойрон аялагчид
цугларан энхийг эрхэмлэгч дэлхийн улс түмзнтэй дуу хоолойгоо нийлүүлэн
эх орны маань тусгаар тогтнол эрх, чөлөөний төлөө тэмцэгсдэд гүн
хүндэтгэл илэрхийлдэг юм.
Танилцуулгын эхийг боловсруулсан Н. Баарай
Редакторласан Д. Тунгалаг
Зургийг Г. Довчиндорж
Эх сурвалж
http://108day.miniih.com/index.php/home/post/33