Main » 2014 » 04 сар » 21 » Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байна
9:46 AM
Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байна

Энэ онд Халх голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засвралахаар болжээ. 

Сэргээн засварлах ажилд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг оролцохоор мэдэгдсэн байна. Энэ талаар тус нийгэмлэгийн 1 дүгээр орлогч дарга И.А.Домбровский “Бид Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр болсон. 5 дугаар сарын 6-нд засварлах ажлыг дуусгаж, ялалтын баяраар цэцэг өргөхөд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна бид энэ жил болох Орос Монголын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан хээрийн сургуульд зохих дэмжлэг үзүүлэх, Халхын голын дайны тухай уран сайхны кино бүтээхэд туслах зэрэг ажлыг төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.
 

olloo.mn

Views: 774 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk