Main » 2014 » 07 сал » 27 » УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгорын бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцов
4:10 PM
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгорын бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар, аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс бүтээн байгуулалтыг нээж тууз хайчлав. Баянхонгор аймагт Ламын гэгээний түмэн өлзий гийсний 375 жилийн даншиг наадам, “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан болохтой холбогдуулан түүхэн бүтээн байгуулалтуудыг хийж байна. 

 

1972 онд бүх нийтийн суббодникоор хийгдэж эхэлсэн Баянхонгорын тусгаар тогтнолын Баганат талбай, 1974 онд ашиглалтад орж байжээ. Даншиг наадам тохиож байгаатай холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг нь аймгийн төв талбайн шинэчлэл юм.

Экспертизээр батлагдсан зураг төсвөөр 1 тэрбум 70 сая төгрөгөөр хийгдэхээр тусгагдсан боловч гүйцэтгэгч “Ас хойлдинг” ХХК 898 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тендэрт шалгарсан байна. ОНХСанд 250 сая төгрөгийн төсөв суугдсан бөгөөд үлдэгдэл хөрөнгийг ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Төв талбайд байрлах тусгаар тогтнолын багана нь Монгол улсын анхны багана тул хүндэтгэн үзэж байранд нь хэвээр үлдээхээр тогтсон байна.

 

     Мөн тус талбайд байрлах Монгол улсын үндсэн хуулийн хөшөөг ахмадын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж байгаа юм. Монгол улсын баатар “Жамбаа”-ын хөшөөг сэргээж хүндэтгэлийн хэсгийг өөрчлөх юм байна. Талбайн өнгөн хэсгийг Боржин чулуугаар хучиж, гэрэлтүүлгийг нэмж суурилуулан, ахмадын цэцэрлэгт хүрээлэн, ЛЭД дэлгэц, WiFi орчин бүрдсэнээр тусгаар тогтнолын Баганат талбай ийнхүү 40 жилийн дараа бүрэн шинэчлэгдэж байна. Мөн аймгийн төвийн 5,6 км авто замын 10 см-ийн өнгө хучилтын ажил дууссан бөгөөд төв зам дагуу явган замын суурь, зүлэгжүүлэлт ногоон байгууламж бүхий цэцгийн мандлыг бий болгож услалтын систем хийгдээд байна.

Услалтын системийг Израйль улсын технологиор шийдсэн бөгөөд энэ нь элсэн цөлд ашигладаг төхөөрөмж юм байна. Уг ажлыг зэвсэгт хүчний 339 дүгээр анги гүйцэтгэж улсын төсөвт 370 сая төгрөгийн өртгийг суулгасанаар Баянхонгор сумын ногоон байгууламжийг услах нэгдсэн систем бий болж байгаа юм. 40 жилийн дараа бүрэн шинэчлэгдсэн тусгаар тогтнолын Баганат талбай, услалтын систем, төв цэнгэлдэх хүрээлэн, “Гонгандандэдлин” хийдийн өмнөх талбайн түүхэн бүтээн байгуулалтыг нээх ёслол болж өндөрлөлөө. УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ Баянхонгор аймаг нь Чингисийн талбайн дараах гантиг чулуун талбай болж байгааг онцолж байв.

 

 

 

 

 

 

 

Баатар Н.Жамбаагийн охин Ж.Сэлэнгэ хүү Н.Ган-Эрдэний хамт

 

 

 

 

 

 

 

 

 

 

Views: 829 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk