Main » 2015 » 05 сар » 6 » “ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЯЛАЛТЫН ПАРАДАД ОРОЛЦОХООР ОХУ-ЫГ ЗОРЬЛОО
3:30 PM
“ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЯЛАЛТЫН ПАРАДАД ОРОЛЦОХООР ОХУ-ЫГ ЗОРЬЛОО

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тавдугаар сарын 9-нд  ОХУ-д болно. Энэхүү түүхэн ялалтын баярын парад энэ жил нэлээд өргөн болох юм. Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад Монгол,  АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах аж.

Тэгвэл  ОХУ-ын Ангарск хотод болох баярын парадад "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 40 гаруй сурагчид  оролцож сүрт жагсаалыг гайхуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин эдгээр сурагчид өнөөдөр өглөө хойд хөршийг зорьлоо.  "Тэмүүжин Өрлөг"-ийн 49 сурагч ёслолын жагсаалд оролцохоос гадна Ангарск хотын төвд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон “Катюша”-г дуулж сонирхуулах юм байна.

Ялалтын парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах байсан ч  гадны орноос зөвхөн  манайх оролцохоор болсон нь энэ юм. 

Olloo.mn

Views: 238 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk