Main » 2016 » 12 сар » 3 » Н.ЖАМБАА АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
8:19 AM
Н.ЖАМБАА АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Н.ЖАМБАА АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс тунхагласны түүхт 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өмнө нь түүхт эл өдрийг тэмдэглэлт баяр ёслолын өдрөөс хассан байсан юм. Тэгвэл энэ сарын 18-нд хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр мөн хэмээн дахин тунхаглаж, тэмдэглэж болсон.

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн хэмжээнд 20 суманд нэгэн зэрэг 16 настнуудын андгай өргөх ёслол боллоо. Баянхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд цуглаж, иргэний андгай өргөж, 20 сурагч иргэний үнэмлэхээ гардаж авав. Энэ үеэр Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нийт хүүхэд залуучуудад хандаж сурч боловсроход их цаг зарцуулж, улсдаа аймаг орон нутгийнхаа нэрийг гаргахыг захив. Мөн тэрээр хүүхэд нэг бүрийн амжилттай байх явдал нь аймаг орон нутгийн хөгжлийн нэг үндэс байхын зэрэгцээ улсдаа, улсаас дэлхийн давцанд эх орон, ард түмнийхээ нэрийг гаргах эхлэл гэдгийг онцолж, сурагчдад амжилт хүслээ.

 

Мөн Баянхонгор сумын ИТХ-ын дарга Батбаяр хүүхэд залуучуудад ном уншихын ач холбогдлын өндрийг хэлж, мөрөөдөлтэй, мөрөөдөлдөө хүрэхийн төлөөх чинхүү хүсэл зоригтой байгаарай гэдгийг хэлэв.

 

Уг арга хэмжээний дараа Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид Монгол Улсын баатар Н.Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын баатар Н.Жамбаа нь 1939 оны эхээр цэрэг Даш, Цэнд нарын хамт дайсны эзэлсэн Талынманханыг морин атакаар дайрч эзлэн, давуу хүчтэй дайсны удаа дараагийн дайралтыг хориглон няцааж, заставын бэлтгэл хүч иртэл барьж чадсан. 1939 оны 5-р сарын эхээр Хайлааст манханд манаа ахлан 400 орчим дайсантай тулалдсан, Бойтогт манханд дайсныг заставын хүчээр 3 талаас нь бүслэн устгахад нэг хэсгийг удирдсан, 1939 оны 6-р сард дайсны ар талд гарч хүнсний малаа авчран цэргээ хоолтой залгуулсан, 1939 оны 6-р сарын сүүлчээр Хулд ууланд дайсны ар тал, бэлтгэл хүчийг устган чөлөөлсөн, Зоригт хилчин М.Гаасүрэнгийн шарилыг дайсны галын дундуур явж авч ирсэн зэрэг гавъяа олныг дурдаж болно. 1943-1946 онд Баянхонгорын Сэгсцагаан богдын чиглэлд ДЯЯ-ы орлогч сайд Дордогийн удирдлага дор групп удирдаж тусгай үүрэг гүйцэтгэсэн, 1946-1951 онд баруун хилийн тулгаралт байлдаануудад удаа дараа оролцон ялж байжээ. АИХТ-ийн 1979 оны 247-р зарлигаар Улсын баатар цол хүртсэн байдаг.

 

Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулсан байна. Уг тэмцээнд аймгийн төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдаж авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Б.Оюутболд даргатай, Мөнх-Эрдэнэ ахлагчтай Цагдаагийн газрын хамт олон тэргүүн байрыг эзэлж, Ц.Дашцэрэн даргатай Цэрэнлхагва ахлагчтай аймгийн ЗДТГ-ын баг хамт олон удаалж, Д.Амарсанаа даргатай, Э.Энхтөр ахлагчтай Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хамт олон гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

 

Мөн ойн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит 32 бөхийн барилдаан болж Гурванбулаг сумын уугуул, аймгийн начин Энх-Амгалан түрүүлж, Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Биеийн тамир, спортын газрын бөх, аймгийн начин Д.Туваан үзүүрлэлээ.

 

Views: 669 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk