Main » 2013 » 03 сар » 1 » Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна.
3:07 PM
Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна.
  
 Өнөөдөр гуравдугаар сарын 1. Шинэ сарын эхний энэ өдөр МАН-ын "төрсөн өдөр" тохиодог.  Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. МАН-ын 92 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийн хүрээнд тус намынхан  "Эдийн засгийн аюулгүй байдал-Монгол Улс" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, "Миний эх орон" хүндэтгэлийн ёслол хийхийн дээр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажээ. Мөн Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.
Эх сурвалж: Montsame.mn
Д.Догсом

Views: 775 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk