Main » 2013 » 03 сар » 12 » Баатар Н.Жамбаагийн нэрэмжит "Дэгээ голын застав"
2:12 PM
Баатар Н.Жамбаагийн нэрэмжит "Дэгээ голын застав"

Хил хамгаалах алба үүсч хөгжсөний түүхт 78 жилийн ойн баярын өдөр боллоо. 11 цагт нээлтээ хийв.
Нээлтийн ажиллагаанд оролцохоор Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Ганболд, Дорнод аймгийн Халх голын сумын засаг дарга Ц.Сүхбаатар болон үе үеийн ахмад хилчид оролцлоо.
Монгол улсын баатар, Н.Жамбаагийн нэрэмжит дайчин застав болж энэхүү баатартаа зориулж цээжин хөшөө бүтээжээ. Хөшөөний нээлтийг хийж буй тус застав энэ өдөр олны хөлд дарагдсан байлаа. Нээлтийн ажиллагаанд оролцсон хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Ганболд, "Өнөөдөр бидний хувьд түүхэнд тэмдэглэгдэж үлдэхээр сайхан өдөр болж байна.
Монгол улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит заставын хөшөөний нээлтийн ажиллагаанд сум орон нутгийн удирдлагууд болон Н.Жамбаа баатрын хүүхдүүд оролцож байгаад сэтгэл их хангалуун байна. Манай отрядын хувьд түүхэндээ таван баатрыг эгнээнээсээ төрүүлсэн байдаг юм. Тэднийхээ нэрэмжит застав болгох энэ ажил нь хилчдээ эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, баатруудынхаа нэр төрийг өндөрт өргөж явах давхар үүргийг бидэнд ноогдож байна.
Энэ завшааныг ашиглаад Монгол улсад орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 78 жилийн ойн баярын мэндийг нийт хилчиддээ хүргэе" гэлээ.

"Улсын баатар Норпилын Жамбаа" номоос



Views: 855 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk