Main » 2012 » 08 сар » 20 » МУ-ын баатар Н.Жамбаагийн мэндэлсний 94 жилийн ой тохиож байна.
7:50 AM
МУ-ын баатар Н.Жамбаагийн мэндэлсний 94 жилийн ой тохиож байна.


Норпилын Жамбаа (1918-2007)

 

         1918 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт төрсөн. Жамбаа 1937 онд 19 настайдаа цэрэгт татагдаж, Матадын 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хороонд алба хаажээ.

         1938 оны 12 дугаар сард Заставын дарга П.Чогдонгийн тушаалаарТалын манханд манааны үүрэг гүйцэтгэж байхдаа харанхуйд бүсэлж ирсэн дайсны түрүүч 30-40 метрт ойртож ирэхэд хоёр удаа гранатаа шидэж, хилчин Даший, Намбар хоёр буугаа онилон галлаж энэ тулалдаанаар дайсны 40 гаруй буу зэвсэг устгаж, бичиг баримт олзлон 60 гаруй дайсныг устгажээ. Жамбаа Халх голын 24 дүгээр отрятад шилжиж, Сүмбэрийн долдугаар заставд тасгийн дарга, заставын дарга, тусгай бүлгийн дарга, тусгай хороонд салаан дарга байв.

           Жамбаа 1944-1947 онд Баруун хязгаарт Гоминданы цэрэг Османы дээрэмчдийг устгах байлдаанд оролцож эх орныхоо даалгаварыг нэр төртэй биелүүлж, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3, "Алтан гадас” одонгоор 2, ЗХУ-ын байлдааны гавьяаны удаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Монгол-ЗХУ-ын ойн медалиуд, Монгол-ЗХУ-ын улсын "Онц Хилчин” тэмдэгээр шагнагджээ. Тэр хожим нь НАХЯамны коминдатурт жижүүр, шуудангийн төлөөлөгч, БХЯаманд жолоочоор ажиллаж байв.

           Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Жамбаа эх орноо харийн дайснаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж гарамгай гавьяа байгуулсан учир 1979 онд Халхын голын ялалтын 40 жилийн ойгоор түүнийг БНМАУ-ын баатар цолоор шагнажээ.

Views: 855 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk