Main » 2015 » 08 сар » 22 » МОНГОЛ ЦЭРГҮҮД БЭЭЖИНГИЙН ТАЛБАЙД ЖАГСАНА
4:42 PM
МОНГОЛ ЦЭРГҮҮД БЭЭЖИНГИЙН ТАЛБАЙД ЖАГСАНА

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс анх удаа жагсана. Өнөөдөр цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлтэй ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцав.

Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж алхах бол бүрэлдэхүүнийг БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар нар удирдан чиглүүлэх юм.

Мөн өнгөрөгч 5 дугаар сард Москва хотын Улаанталбайд Ялалтын баярын жагсаалд хөл тавьсан Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус энэ удаагийн ёслолын жагсаалд оролцоно. Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги салбарын 13 алба хаагч бэлтгэлээ базааж байна.

ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, “Энэ удаагийн жагсаалд монгол цэрэг эрс дүрэмт хувцас, жагсаалч байдал, өнцөг гаргах алхалтаар бусад орноос ялгарна. Жагсаалын талбайн хувьд Бээжингийн талбайн хэмжээ 820, Улаанталбай 284, манай улсын төв талбай 160 орчим метр байдаг. Тиймээс энэ удаагийн жагсаалд өнгөрсөн сарын 02-ноос ирэх сарын 03-ныг дуустал цэргүүд бэлтгэл сургуулилтаа уртасгасан цагаар хийж байна” аж.

Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуу энэ сарын 16-нд БНХАУ-ыг зорих юм. Энэхүү жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох аж.

Г.Уянга
olloo.mn
Views: 236 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk