Main » 2013 » 04 сар » 26 » Модон бөмбөгчид Азийн аваргаас хүрэл хүртлээ
11:37 AM
Модон бөмбөгчид Азийн аваргаас хүрэл хүртлээ

Хонгконг улсад модон бөмбөгийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ сарын 20-21 өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнээс Монголын модон бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медалийн эзэд болов. Эрчүүдийн ангилалд эх орноо төлөөлөн тоглосон манай тамирчид тэмцээний сүүлийн өдөр хүрэл медалийн болзолыг биелүүлэв. Энэ удаагийн цомын тэмцээнд ази тивийн 10 орны эрэгтэй 78, эмэгтэй 64 тамирчин өрсөлдсөн билээ.



Харин эмэгтэйчүүдийн ангилалд тоглосон манай эмэгтэй багийнхан шагналт дөрөвдүгээр байрт шалгарч үлдлээ. Мөн энэ тэмцээний шилдэг тамирчинаар Монголын эрэгтэй багийн тоглогч спортын дэд мастер Ц.Баасанжаргал хүртсэн юм. Модон бөмбөгийн энэ оны анхны цомын тэмцээний Монголын багийг Хөдөө аж ахуйн Их сургуулийн оюутан залуусаар бүрдүүлсэн. ОУХМ Ж.Загасын удирдлага дор М.Санжаадамба, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг, Н.Дорлигжав, Б.Ариунсүх нарын оюутан тамирчид долоон хоногийн бэлтгэл хийсэн аж.

Тэдний дараагийн зогсоол ирэх долдугаар сард Монголд зохиогдох олон улсын нээлттэй тэмцээн байх гэнэ. Тэд эх орны дэвжээнд медалийн өнгөө хувиргах зорилготой байгаа бөгөөд эртнээс бэлтгэл сургуулилтандаа ороод байгаа юм.

Г.Уянга
Оллоо.мн
Views: 726 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk