Main » 2011 » 12 сар » 2 » Хилийн тагнуулын алба 80 нас хүрлээ
2:58 PM
Хилийн тагнуулын алба 80 нас хүрлээ
Хилийн тагнуулын алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож байна. 80 жилийг ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хилийн 0132 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн дарга, дэд хурандаа Б.Баярхүүг "Хүндэт хилчин” тэмгээр, ХХЕГ-ын хилийн тагнуулын газрын ажилтан, ахлах дэслэгч С.Наранбаяр, Хилийн 0168 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн ажилтан, дэслэгч Г.Батманлай нарын хүмүүсийг "Онц хилчин” тэмдгээр, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтан дэд хурандаа Г.Даваасамбуу, Хилийн 0165 дугаар ангийн шифрийн ажилтан, хошууч Ш.Цэрэнг "Хилчний алдар I” тэмдгээр, ХХЕГ-ын шифрийн ажилтан хошууч Б.Мягмаржав, Хилийн 0311 дүгээр ангийн хилийн тагнуулын тасгийн жолооч, ахлах ахлагч Т.Пүрэвдорж нарын хүмүүсийг "Хилчний алдар II” тэмдгээр, Хилийн 0130 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Б.Амаржаргал, Хилийн 0131 дүгээр ангийн хилийн тагнуулын тасгийн ажилтан, ахлах дэслэгч З.Монголнаран нарын хүмүүсийг "Хилчний алдар III” тэмдгээр, Хилийн 0198 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн ажилтан ахлах дэслэгч Б.Санчинболор, Хилийн 0132 дугаар ангийн шифрийн туслах, ахлагч У.Алтансүх нарын хүмүүсийг "Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр тус тус шагнасан байна. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолоор Хилийн 0286 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн дарга, хошууч Б.Мөнхбаяр, Хилийн 0101 дүгээр ангийн хилийн тагнуулын тагсийн дарга, хошууч Б.Баярыг, хошууч цолоор ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн ажилтан, ахмад Ж.Ганбаяр, Хилийн 0168 дугаар ангийн хилийн тагнуулын тасгийн дарга, ахмад О.Галбадрахыг, ахлах дэслэгч цолоор Хилийн 0277 дугаар ангийн шифрийн ахлах ажилтан, дэслэгч М.Ганбат нарт олгосон байна.

Эх сурвалж: www.bpo.gov.mn
Views: 1328 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk