Main » 2011 » 07 сал » 24 » Хилчин бөхчүүддээ цэргийн ёсоор хүндэтгэл үзүүллээ
12:34 PM
Хилчин бөхчүүддээ цэргийн ёсоор хүндэтгэл үзүүллээ
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр, наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдээ өнөөдөр ХХБ-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Улсын заан цол хүртсэн "Хилчин” спорт хороо, Хилийн 0108 дугаар ангийн шалгагч, хошууч Дашзэвэгийн Баасандоржийг "Хүндэт хилчин”, Улсын аварга цол хүртсэн Хилийн 0311 дүгээр ангийн заставын орлогч, хошууч Сүхбаатарын Мөнхбат, Улсын гарьд цол хүртсэн Хилийн 0131 дүгээр ангийн заставын орлогч, ахмад Жанцангийн Бат-Эрдэнэ, Улсын харцага цол хүртсэн Хилийн 0108 дугаар ангийн шалгагч, ахлах дэслэгч Цэдэвийн Содномдорж нарыг "Онц хилчин”, Улсын начин цол хүртсэн Хилийн 0129 дүгээр ангийн заставын орлогч, дэслэгч Саруултуяагийн Багахүүг "Хилчний алдар III” тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан юм. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар Хилийн 0253 дугаар ангийн "Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Наранцэцэгийн Бүрэнбаатарт дэд хурандаа, Хилийн 0311 дүгээр ангийн заставын орлогч, ахлах дэслэгч Сүхбаатарын Мөнхбат, Хилийн 0108 дугаар ангийн шалгагч, ахмад Дашзэвэгийн Баасандорж нарт хошууч, Хилийн 0131 дүгээр ангийн заставын орлогч, ахлах дэслэгч Жанцангийн Бат-Эрдэнэд ахмад, Хилийн 0108 дугаар ангийн шалгагч, дэслэгч Цэдэвийн Содномдоржид ахлах дэслэгч, Хилийн 0129 дүгээр ангийн заставын орлогч, дэд ахлагч Саруултуяагийн Багахүүд дэслэгч цол тус тус олголоо. Монгол улсын "Цэргийн сахилгын дүрэм”-ийн 15 дугаар зүйлийн "е”-д заасны дагуу Улсын аварга цол хүртсэн Хилийн 0311 дүгээр ангийн заставын орлогч, хошууч Сүхбаатарын Мөнхбат, Улсын гарьд цол хүртсэн Хилийн 0131 дүгээр ангийн заставын орлогч, ахмад Жанцангийн Бат-Эрдэнэ нарыг дурсгалын бичигтэй хүйтэн зэвсгээр, Улсын цол хүртсэн аварга, гарьд, заан, харцага, начингууддаа дурсгалын бичигтэй мөнгөн аягыг алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө. Харин бэлтгэсэн тамирчид нь амжилт үзүүлсэн "Хилчин” спорт хорооны дарга, хурандаа Довдонгийн Дашжамцыг барилгын угсралт үйлвэрлэлийн Төрийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар, Хилийн 0119 дүгээр ангиас гурван өрөө байраар шагнаж урамшуулсан юм. Энэ өдрийн оройн 21.00 цагт Улсын цол хүртсэн бөхчүүддээ цэргийн ёсоор хүндэтгэл үзүүлж туяа тоо явуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд ХХЕГ болон Улаанбаатар хүрээний хилийн ангиудын бие бүрэлдэхүүн оролцлоо. Эх сурвалж:www.bpo.gov.mn
Views: 1117 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk