Main » 2014 » 09 сар » 1 » ХАЛХЫН ГОЛЫН 75 ЖИЛИЙН ОЙГ МОНГОЛ, ОРОСЫН ЦЭРЭГ ДАЙЧИД, ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
4:35 PM
ХАЛХЫН ГОЛЫН 75 ЖИЛИЙН ОЙГ МОНГОЛ, ОРОСЫН ЦЭРЭГ ДАЙЧИД, ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн баяр Дорнод аймгийн Халхгол суманд үргэлжилж байна. Өглөө эртлэн Ялалт музейн өмнөх талбайд баярын нээлт эхэлж, ойд хүрэлцэн ирсэн Монгол-Оросын ахан дүүс Хамар даваан дахь Ялалт хөшөө, Ерэнбаатар, Яковлев, Хилчин дайчдын хөшөө, Мөнхийн дархан хил хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Баярын үйл ажиллагаанд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Д.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ОХУ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Сономаев, Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга хурандаа Бабушкин, ахмад дайчдын төлөөлөл Лувсандорж, Самбуу зэрэг  700-гаад төлөөлөгч уригджээ. “Асар их үнээр олдсон Халхголын дайны ялалт улирах он цагийн эрхээр биднээс алсран холдох тусам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байна.Энэхүү ялалтад Зөвлөлтийн цэрэг дайчдаас оруулсан гавьяат үйлсийг бид мартах ёсгүй” хэмээн ойг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлоод ойн түүхэн ач холбогдлыг залуу үеийнхээ ой тойнд шингээх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн тодотгов. Дашрамд сонирхуулахад Халхголын дайнд оролцсон эрэлхэг цэргүүдээс Монгол Улсын баатар 20, ЗХУ-ын баатар цолоор 73 хүн шагнагджээ.

 

ОХУ-ын Агаарын жижиг хөлөг эзэмшигчдийн холбооны гишүүд Киев, Крым, Новосибирск, Москва, Петербург гээд Оросын өнцөг булан бүрээс цугларч ойд оролцохоор 6 онгоц хөлөглөн иржээ. Дайны үед ашиглаж байсан онгоцуудыг авчрах гэсэн боловч хол зам туулах боломжгүй байсан гэж тэд ярьсан юм. Мөн Монгол-Оросын Залуучуудын хамтарсан “Ялалтын дөл” дөрөв дэх удаагийн тойрон аялалд оролцогчид зочдын дунд багтжээ.Аялалд Оросын талаас 75, Монголын талаас 150-иад хүн хамарч, дайн болсон газар нутагтай танилцаад буцаж байна.

Ойн баярын хүндэтгэлийн хурлын үеэр Халхгол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг шадар сайд Д.Тэрбишдагва сумын удирдлагад гардуулсан юм.Ийнхүү Халхголын дайнд бат найдвартай ар тал болж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Халхголсум  Цэргийн гавьяаны улаан тугийн одонт сум боллоо.

Энэ онд Халхгол сумын 90, Халхголын хошуу үүссэний 325, Их бурхант цогцолборыг аравнайлсны 150, Халхголын дайны ялалтын 75, Ялалт музейн 30 жилийн ой тохиож байгаа бол өнөөдөр болсон Халхголын дайны ялалтын 75 жилийн ойтой Ялалт музейн 30 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна. Тэртээх 1939 оны түүхт дайны үеийн үзмэрээр анх үүдээ нээж байсан тус музей 70 гаруй жилийн хойно олдож байгаа үзмэрүүдийг тухайн үетэй нь харьцуулан дэлгэн тавьжээ. Түүхт ойд  зориулж “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнгийн “Тушаал” жүжгийн зохиолыг МУСТА Б.Энхээ найруулан дэглэж, сумын иргэд тайзнаа амилуулсныг ирсэн зочид халуун алга ташилтын дор хүлээн авсан юм. Ирж буй цаг хугацаанд уг жүжгийг сумдад тоглох, богино хэмжээний кино болгон дэлгэцнээ мөнхлөхөөр төлөвлөж байгаагаагаа жүжгийн багийнхан ярьж байна.

Ийнхүү Хамардаваа, Хайлааст манхан, Хэрээуул, Баянцагааны нуруунд болсон баатарлаг тулалдааны 75 жилийн ойг Оросын ахан дүүс, цэрэг дайчид, элч төлөөлөгчдийн хамт Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Б.Туяа

Montsame.mn

 

Монгол улсын баатар Нянтайсүрэнгийн хүү Сүрэнхорлоо, Дандар баатрын хүү Дашдэндэв, Хаянхирваа баатрын охин Оюунчимэг, Жамбаа баатрын охин Сэлэнгэ нар баатруудын хүүхдүүдийг төлөөлж оролцов.

 

Жамбаа баатрын охин Сэлэнгэ, Хаянхирваа баатрын охин Оюунчимэг нар

 

 

 

 

 

 

 

 

 

баатар Н.Жамбаагийн охин Сэлэнгэ, Онон нар

"Халх гол 75" арга хэмжээнд оролцов.

 

 

 

Ялалт музейн дарга Мягмарсүрэн, Цэргийн музейн дарга Золзаяа, Жамбаа баатрын охин Онон нар

 

Баярын хүлээн авалт

Үзэсгэлэнт Мэнэнгийн тал

Халхын гол

 

 

Халх голын домогт отрядын баатрууд

 

 

 

Ялалтын хөшөө

 

Ялалт музейд

 

Бурхантын застав

 

Буйр нуур

 

Буйр нуурын эрэгт Ж.Сэлэнгэ

 

Аялалын цуваа

 

Views: 1274 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk