Main » 2013 » 04 сар » 4 » Халхгол сумын малчдад 8000 боодол өвс өглөө
2:09 PM
Халхгол сумын малчдад 8000 боодол өвс өглөө
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт мал хаваржилт хүндэрч, малын хорогдол ихээр гарч байгаатай холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комисс, ОБЕГ болон орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Халхгол сумын малчдад тусламж болгон өгсөн 8000 боодол өвсийг зөөвөрлөж явсан тээврийн хэрэгслийн цуваа өчигдөр Халхгол суманд очиж "Цогтсүмбэр”, "Ялалт”, "Ташгай” багуудын малчдад тараах ажлыг зохион байгууллаа.

Өнгөрсөн хоногт аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ахлуулсан сум, орон нутгийн 20 иргэн "Зил-131” тээврийн хэрэгсэлээр "Ялалт” багийн "Данжаалан” гэдэг газраас 4 өрхийн 110 бод, 400 бог малын сэг зэмийг цуглуулан зөөвөрлөсөн байна.

С.Саранзаяа
Оллоо.мн
Views: 793 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk