Main » 2024 » 06 сар » 16 » “ЭХ ОРОНЧ-ЭРЭЛХЭГ ХИЛЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
4:28 PM
“ЭХ ОРОНЧ-ЭРЭЛХЭГ ХИЛЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Эх оронч-Эрэлхэг хилчин” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зургаадугаар сарын 12-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн охин, бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг, Хил судлалын хүрээлэнгийн хамт олон болон бусад зочид төлөөлөгч оролцлоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа Н.Даваадорж “Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдалд Ж.Нэхийтийн оруулсан гавьяа”, Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир “Сайхан сумаас төрөн гарсан Монгол Улсын баатар хилчид”, ДХИС-ийн Сургалтын бодлого төлөвлөлтийн мэргэжилтэн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Алтанзул “Баатрын замналын гараа Цагдан сэргийлэгчээс улбаатай болох нь”, ДХИС-ийн Эрх зүйн нийгмийн ухааны сургуулийн ахлах багш, хошууч Л.Одзаяа “Баруун ба баруун өмнөд хилийн нутгийн түүхийн асуудал”, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн орлогч, Соён гэгээрүүлэх албаны дарга, дэд хурандаа М.Бурмаа “Агаарын хилийн аюулгүй байдлыг хангах албанд зүтгэсэн нь”, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Захирагчийн орлогч, Соён гэгээрүүлэх албаны дарга, дэд хурандаа Н.Идэрбал “Баатар Нэхийтийн үйл хэрэг Сэлэнгийн шалган нэвтрүүлэх албатай холбогдох нь” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.

Энэ өдөр зочид төлөөлөгчдөд БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн цэргийн дүрэмт хувцас, төрийн одон медаль, хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, түүхэн гэрэл зургуудыг танилцуулсан юм.

Views: 25 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk