Main » 2014 » 09 сар » 15 » ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙН МАНААНД ЗОГСОЖ БУЙ БҮХ ХИЛЧИН ДАЙЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
2:36 PM
ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙН МАНААНД ЗОГСОЖ БУЙ БҮХ ХИЛЧИН ДАЙЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

ЭНХИЙН ЭЛЧҮҮДИЙН ЭНГЭРТ “ЭНХИЙН ТӨЛӨӨ”

    

 

    Африк тивд тусгаар тогтолоо зарласан дэлхийн хамгийн отгон улс болох БНӨСУ-д НҮБ-ийн мандаттайгаар 9 сарын хугацаанд цагийн байдлын болон цаг агаарын хүнд нөхцөлд цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг гарган хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдынхаа үйл хэргээр бахархаж, эдгээр цэргийн алба хаагчдийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр, засаг хүндэтгэн үнэлж, төрийн дээд одон медалиар шагнах хүндэтгэлийн арга хэмжээ Эзэн Богд Чинис Хааны талбайд зохион байгуулагдлаа.

     Арга хэмжээнд Монгол  Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц,Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

 

    Эх орондоо өргөсөн эр цэргийн тангарагтаа үнэнч байж, энхийг сахиулах мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хүнд үүргийг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сар хүртэл 9 сар БНӨСУ-д 850 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын бааз, Париан суурин, Баруун Бахр Эл-Гхазаль мужийн Вау хотууд дахь НҮБ-ын баазуудад тус тус хуваарлагдан байрлаж орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерь байгуулах, тэдгээр хүмүүсийг татан гаргах, баазын байрлалд шалган нэвтрүүлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулах, 47000 гаруй хүнийг ундны усаар хангах, хүнс түгээх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргүүдийг НҮБ-ын болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудтай нягт харилцан ажиллан, тулгарч байсан хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Мөн түүнчлэн  

  • НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчдыг хамгаалах;
  • Ойрын зайн эргүүл зохион байгуулах;
  • Алсын эргүүл зохион байгуулах;
  • Хүмүүнлэгийн тусламжийн бараа түгээх байруудыг хамгаалах;
  • Цувааны хамгаалалтыг зохион байгуулах;
  • Баазуудын харуул хамгаалалтанд оролцох;
  • Нисэх онгоцны буудлын хамгаалалтанд оролцох;
  • Шалган нэвтрүүлэх цэгийн үүрэг гүйцэтгэх;
  • Барилга болон зам гүүрийн инженерийн ажил зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байсан юм.  

    Эдгээр хийж бүтээсэн ажлууд нь Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын ард түмэнд энх тайван, амар амгалан амьдрах орчин нөхцлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, НҮБ-ын цэргийн хүчний нэр хүндийг өндөрт өргөж орон нутгийн иргэдийн НҮБ-ын цэргийн хүчинд итгэх итгэлийг бодитойгоор нэмэгдүүлж чадсан юм.

     Дайн дажингаас үүдэлтэй хүнд бэрх нөхцөл байдал, дайны дараа ч ямар хор уршигтай байдгийг бие сэтгэлээрээ мэдэрч, тийм орчин нөхцөлд эх орон, эцэг эх, элгэн саднаасаа хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй даваа. Энэ бүгдийг туулж, ард нь гараад өнөөдөр эх орныхоо эрүүл цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалж, элгэн садантайгаа учран золгож, энгэртээ одон медалиа зүүн зогсож байгаа нь энхийг сахиулагч хүний эрхэм бахархал билээ.

     Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдийг Монгол Улсын Ерөнгийлөгч зарлиг гаргаж 1.”Цэргийн гавьяаны одон”-оор дэд хурандаа Ү.Амгаланбаатар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга, хошууч Д.Мөнхбат Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн штабын дарга, 2.”Цэргийн хүндэт медаль”-аар дэд хурандаа Л.Дагвасүрэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гантөмөр Ззэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн орлогч, хошууч С.Төгсбаяр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн дарга /нийт 13 цэргийн алба хаагч/ 3. “Энхийн төлөө медаль”-аар дэд хурандаа Ц.Эрдэнэбаяр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн холбооны дарга, хошууч Б.Ариунтунгалаг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, хошууч Г.Сугар Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн радио тангуулын хөдөлгөөнт бүлгийн орчуулагч /нийт 558 цэргийн алба хаагч/.

    Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлах хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр III Мотобуудлагын батальоны захирагч дэд хурандаа Б.Эрдэнэбат, ”Африкт энхийн төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр дэд хурандаа В.Алтанхуяг хилийн 0303 дугаар тусгай салбарын бэлэн байдал харицсан ажилтан, ахлах ахлагч Ш.Энхбаяр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженерийн багш, сургагч ахлагч Б.Түвшинжаргал Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн  механик жолооч /нийт 272 цэргийн алба хаагч/  нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

МУ-ын баатар Н.Жамбаагийн зээ хүү, энхийг сахиулагч З.Бямбатогтох

 

 

 

 

Views: 922 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk