Main » 2018 » 08 сар » 29 » БНМАУ-ЫН БААТАР Н.ЖАМБАА МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
6:40 PM
БНМАУ-ЫН БААТАР Н.ЖАМБАА МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

 

БЭЛТГЭСЭН: А. БОЛДСАЙХАН

    1939 оны Халх голын дайны эхнээс дуусах хүртэл нь тулалдсан баатруудын нэг бол Норпилийн Жамбаа. Тэрээр халх голын эхний тулгаралтууд болох талын манхан булаан эзлэх үүргийг гүйцэтгэжээ. Тэрээр анхны тулгаралтаараа өөрийн дайчин нөхдийн хамт 40 гаруй олзны цэрэг, бичиг баримт, 60 гаруй дайсны цэрэг устгажээ. Мөн бүслэгдсэн цэргүүддээ хоол хүнс хүргэх, дайсны талд тагнуул хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байсан байна. Жамбаа баатрын эрэлхэг гавъяаг олон ч олны мэдэх тодхон түүхүүд бий. Түүний нэг нь эгц нүүр тулсан 12  цэргийг устгаж офицерыг нь олзлон авчээ. Ингэхдээ хамт явсан комиссар Цэвэгжавын амь насыг аварч байсныг түүхийн баримтууд гэрчилдэг юм. Баянхонгор аймгийн богд сумын харъяат Жамбаа баатрын мэндэлсний 100 жилийн ой 2018 онд тохиож байгаа юм. Баатрын гавъяаг мөнхжүүлж хилийн 0198-р ангийн 0179-р салбар, олны сайн мэдэхээр дэгээ голын застав баатрын нэрэмжит болж байна.  Заставын төвд ёслолын жагсаал болж, Жамбаа баатрын идэр залуу насыг харуулсан хүрэл хөшөөг сэргээн засварлан, шинэчилснээ нээлээ. Мөн ёслолын буудлага болж эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тулалдсан Жамбаа баатрыг хүндэтгэн нэг минут дуугаа хураалаа.

  Жамбаа баатар цэргийн гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одон, байлдааны гавьяаны хүндэт одон, Сүхбаатарын одон, шударга журам медалиар шагнажээ. Ингээд 1979 оны 8-р сарын 15 ны өдөр алтан таван хошуу, бүгд найрамдах монгол ард улсын баатар цол олгожээ. Жамбаа баатрын хүндэтгэлийн ёслолд түүний гэр бүлийнхэн уригдсан байна. Мөн цэрэг, анги нэгтэлүүдээс зочид төлөөлөгчид иржээ.

Улсын баатар Жамбаагийн хөшөө түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн төвд бий. Харин тулалдаж явсан халхголд сүндэрлэсэн бүтэн хөшөө анхных нь болж байна. Жамбаа баатрын хөшөөг аав хүү уран бүтээлчид урлажээ. Хөшөөний бууны жадыг жинхэнэ бууны жадаар хийсэн байна. Халхголд эх орныхоо төлөө тулалдаж явсан баатар Жамбаагийн идэр залуугийн хөшөө Улаанбаатар хотоос мянга гаруй кмын цаана ийнхүү сүндэрлэлээ.

Source: tv5.mn

Views: 846 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk