Main » 2012 » 06 сар » 14 » Баянхонгор аймгийн Сүлд уул Их Богд хайрханы тайлга
7:58 AM
Баянхонгор аймгийн Сүлд уул Их Богд хайрханы тайлга

Их Богд хайрханы тайлга 2012 оны 5 сарын 30нд Богд сумын нутагт боллоо. Аймгийн 9 хөлт цагаан тугаа байрлуулж,төрийн дуулал эгшиглэв. Тайлгыг нээж, аймгийн ИТХ-ын дарга Батжаргал үг хэлэв. Дараагаар нь цэц мэргэн сумаа тавив. Төлөөлөгчийн хамтаар морь сэтэрлэн тавьлаа.
Ганжуур, Данжуур эх хөлгөн сударуудаа залан, лам хуврагууд ном айлдаж, аймаг сумын иргэдийнхээ хамт 81 удаа сүүн цацал өргөн, 9 удаа мөргөн залбирч, өргөл өргөв.
 Их Богд Хайрхан минь
Эх нутгийн минь шүтээн билээ
Аймгийн театрын дуучид уртын сайхан дуугаа дууллаа. Энэ тайлгад Жамбаа сангийн тэргүүн Ж.Онон, Ж.Сэлэнгэ, Ж.Булган хүргэн Г.Дамдинсүрэн нар оролцов. Хүчит бөхийн барилдаанд Баянлиг сумын начин Гантулга төрүүлж Жамбаа сангийн нэрэмжит шагнал 100'000₮, дурсамж номоор шагнав. Гэгээн овооны тайлгад эрчүүд явлаа. Манай хүргэн Г.Дамдинсүрэн очиж, идээ шүүсээ өргөн, буян заяагаа дээдлэн мөргөж, хийморио сэргээв. Гэгээн овоо, үзэсгэлэнт сайхан уулс, хүрхрээ, харзатын рашаан, булгын зургийг дурандаа буулгасан байлаа.
 Ер нь замын турш бичлэг хийж байв.







Views: 1047 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk