Main » 2014 » 05 сар » 31 » Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэс 10 жил
6:46 PM
Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэс 10 жил

Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан бөгөөд Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийг шинэчлэн боловсронгуй болгож Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон шинэчлэн зохион байгуулсан.

Энэ мөчөөс эхлэн Монгол Улсад олон улсын жишигт хүрсэн гамшигтай тэмцэх үндэсний хэмжээний байгууллага бий болсон бөгөөд  Гамшгаас хамгаалах тухай хуулинд заагдсан Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах,Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулах  үндсэн зарчим чиг үүргийг тусгаж өгсөн.

Тус хэлтсийн анхны даргаар хурандаа Д.Амаржаргал томилогдон анхны үндэс суурийг эхлүүлж өдгөө онцгой байдлын  хурандаа  Т.Мөнхбаатар залгамжлан Төр засгийн бодлого зорилт,  албаны үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, чадварлаг, оюунлаг албан хаагч,орчин үеийн техник технологиор бүрэн хангагдсан хүчирхэг албыг бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

2008 онд орон нутгийн удирдлагууд тус хэлтсийн үйл ажиллагааны биелэлт, албан хаагчдын ёс зүйн төлөвшилт, анги байгууллагын тохжилт, ард иргэдийн дунд албаны нэр хүнд өндөрт байгаа зэргийг харгалзан аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдын 129 дүгээр тогтоолоор Онцгой байдлын хэлтсийг Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн нэрэмжит болгон, Баатарын  нэрийг өндөрт өргөж, байгуулсан гавъяа, үйл хэргийг мөнхжүүлэх, түүний нэрээр овоглох эрхэм алдрыг олгосон.

Хэлтэс нь Улсын нөөцийн салбарыг хамруулаад нийт 63 албан хаагчтай, үүнээс офицер албан хаагч 13, ахлагч 33, үйлчилгээний 13, гэрээт 4 ажилтантай бөгөөд орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай багаж зэвсэглэмжийн хангалт үйлчилгээг цаг тухайд нь хийж, одоогийн байдлаар Гал унтраах тусгай зориулалтын 5, гамшгийн үед ажиллах туулах чадвар сайтай Газ-66 автомашин 4, Зил 131 автомашин 1, шуурхай албаны 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Баянхонгор аймаг дахь Улсын нөөцийн салбар нь тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо хэмжээнд бараа материалыг нөөцлөн, Баянговь, Бууцагаан, Заг сумдын  цэгүүдээр дамжуулан иргэддээ ажил үйлчилгээгээ хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж ирсэн.
 

Views: 804 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk