Main » 2012 » 07 сал » 29 » Алтан цадигтай авто Батальон
4:27 PM
Алтан цадигтай авто Батальон
Аав маань цэрэг армид 46 жил ажиллаж, бүхийл амьдралаа зориулсан юм.
 
 
Анхны гавьяат тээвэрчин Б.Ядамсүрэн, МУ-ын баатар Н.Жамбаа нар.

 Монгол Улсын авто тээврийн ууган байгууллагын нэг болох Ардын Армийн 026 дугаар анги 1922 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн Жанжны тушаалаар Цэргийн яамны харьяанд "Чийчаан тэрэгний газар” нэртэйгээр анх байгууллагджээ. Цэргийн яамны чийчаан тэрэгний гарааш нь 1922-1936 он хүртэл хэд хэдэн удаа нэр нь өөрчлөгдөж байсан архивын баримт байна. Тухайлбал, 1924 онд уурын тэрэгний хороо, 1936 онд уурын тэрэгний 1 ба 2 дугаар дивизион, 1941 онд тээврийн 2 суман болгон, нэг нь Улаанбаатар, нөгөө нь Баянтүмэнд байлдааны хангалт тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэж байв. 1952.07.21-ний Бүх цэргийн Жанжны тушаалаар засварчин, тээврийн жолооч бэлтгэх рот бүхий авто тээврийн батальон, 1986 онд Батлан хамгаалах тусгай хороо, 1991 онд "Авто батальон-26” нэртэй улсын үйлдвэрийн газар /төрийн өмчит аж ахуй нэгж/ болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийжээ. Тус ангийн үе үеийн алдарт тээвэрчид 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож, байлдааны үүргээ амжилттай биелүүлсний учир Д.Хаянхярваа, Н.Жамбаа нар Байлдааны гавьяаны одонгоор, Д.Жамц, Н.Должин, Лоорой, Д.Охиндой нар Улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. 1956 оноос арми болон улс, ардын аж ахуй бүтээн байгуулалтанд манай тээвэрчид төр, засгаас өгсөн даалгаврыг биелүүлэхэд онцгой гавьяа байгуулж байсныг үнэлж Монгол Улсын гавьяат тээвэрчин 3, Монгол Улсын ахмад тээвэрчин 180 гаруй, Монгол Улсын онц тээвэрчин 200 гаруй, 100 мянгатын бригад 3, саятан бригад 3, Улсын ургацын аварга байгууллагаар 5 удаа, ачаа тээврийн аваргаар 2 удаа тус тус түрүүлж, Төрийн одон, медалиар 80 гаруй тээвэрчид шагнагдсан байна.

Cоёмбо Сонин. №26 (10291)

НЭРТЭЙ ХҮНИЙ ЗҮСТЭЙ ХӨВГҮҮД
Монгол Улсын баатар Д.Хаянхярваа
Монгол Улсын баатар Н.Жамбаа
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Самбуу
Ардын хувьсгалын партизан Д.Жамц
Халхын голын болон Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Н.Должин, Д.Охиндой
 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны тулгаралтад оролцсон ахмад дайчин Э.Самбуу
1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин З.Аюуш
Монгол Улсын гавьяат тээвэрчин Б.Ядамсүрэн, Э.Эрдэнэбат, Б.Хандаа
 Монгол Улсын үндэсний бөхийн аварга Д.Хадбаатар
Монгол Улсын заан Д.Түвшин
 Монгол Улсын С.Дамдинбазар
 Монгол Улсын ачаа болон ургац тээврийн аварга Ц.Гончиг
Монгол Улсын ачаа тээврийн аварга, Олон улсын уран жолоодлогын аварга, олон улсын хэмжээний мастер Э.Зоригт
 
Улсын ургац тээврийн аварга Д.Цолмон
 
Улсын ургац тээврийн аварга Г.Баянмөнх
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч, яруу найрагч Г.Ишхүү

 
 
 
Зэвсэгт хүчний 026, 089 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчид, офицер,ахлагч, ажилтан, албан хаагчид Та бүхэндээ ажил, хөдөлмөрийн шинэ шинэ амжилтыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар бадартугай
Views: 1284 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk