Main » Entries archive
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 30 31 »
Халхын голын 1939 оны ялалтын 75 жилийн ойг энэ оны 8 дугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. 1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр энэ ойг тэмдэглэх юм.

Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах бөгөөд бүх шатны Засаг дарга нар дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажил зохион байгуулна. Энэ 2 дугаар сарын байдлаар Халхын голын дайнд оролцсон 45 ахмад дайчин амьд сэрүүн байна.

Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн яаж тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох юм.

Ойн хүрээнд олон шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж, Халхын голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тус тус орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан Сэлэнгэ-2014 цэргийн хээрийн сургуулийн төгсгөлийн ажиллагааг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Дорнод аймгийн нутагт хийхээр төлөвлөж байна.

Оллоо.мн 
Ангилал: | Үзсэн: 706 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-03-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>


Ангилал: | Үзсэн: 754 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-02-17 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны гоминдааны эсрэг тулгаралтуудад оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө баатарлагаар тэмцэж, гарамгай гавъяа байгуулан эгнээнээсээ Монгол Улсын таван баатар, олон арван эх оронч хилчдийг төрүүлсэн домогт Халхын голын отряд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Ангилал: | Үзсэн: 792 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-01-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

Төрийн албан хаагчийн салбарын шилдэг ажилтанаар

Төмөрсүхийн Батбаатар – Онцгой байдлын хэлтсийн аврагч тодорсон байна.

Ангилал: | Үзсэн: 863 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-01-04 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж салбарт бүртээ амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медалийг хүртээлээ.

Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор ХХЕГ-ын Хилийн цэргийн түүхийн секторын ахмад түүх судлаач, бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдан

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, "Хилчин” спорт хорооны тамирчин, дэслэгч Д.Амартүвшин

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор ХЦДБЧ-ын хөгжмийн багш, бэлтгэл ахлах ахлагч Д.Отгон

Алтан гадас одонгоор Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, "Хилчин” спорт хорооны тамирчин, ахлах дэслэгч Д.Сумъяа

Цэргийн хүндэт медалиар ХХЕГ-ын Тамгын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Эрдэнэчимэг нар шагнагдлаа. Та бүхэндээ нийт хилчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

Ангилал: | Үзсэн: 768 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2013-12-27 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com