Main » 2015 » 03 сар » 08

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү баярын арга хэмжээнд  Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулна.  Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон байсан орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчилэн олон орны цэргүүд оролцох мэдээ байна. Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна. Парад алхах офицер, ахлагч нарын бэлтгэлийн явцтай ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцах юм.

Ангилал: | Үзсэн: 812 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2015-03-08 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com