Main » 2013 » 06 сар » 04

Халхын голын ялалтын музейн бүхий л үзмэр, үзүүллэг нь үзэгч та бүхнийг Халх голд болж өнгөрсөн байлдааны үйл явдал, эх орон ард түмний минь амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж явсан зөвлөлг монголын дайчдын гавьяат үйлстэй танилцуулах болно.
Халхын голын ялалтын музейн үзмэр, үзүүллэг нь үндсэн гурван сэдэвт хамрагдан зохион байгуулагдсан.
Музейн үзүүллэг нь Халх голд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалт, бахархлын бэлэгдэл «Август 1939. Халх гол» гэсэн тэмдгээр эхэлж байна.
Ангилал: | Үзсэн: 1431 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2013-06-04 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

Халх голын байлдаан болсон газар Монгол орны хамгийн дорно зүгт оршдог Дорнод аймаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тус аймаг ОХУ, БНХАУ хоёр улстай хил залгана. Тэгш тал газар зонхилно. Хуучнаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу 1689 онд байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэн хан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцаг 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван  Манжид дагаар орсон байна. 1758 оны 12-р сарын 27-ны өдрийн Хэрлэн Барс хотын чуулганы дэд тэргүүний бичигт Илдэн засгийн хошууны нутгийг өмнө зах Хулстай, хойт зах Буйр, баруун зах Цагаан уул зүүн  зах Гүн нуур хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байдаг байна. Илдэн засгийн хошуу нь Монгол улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр хамаардаг байсан талаар Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Ж. Гэрэлбадрах тэмдэглэсэн. Халх, Барга хүмүүс тус нутагт амьдарч тэдний хоорондох газар нутгийн маргаан Илдэн засгийн хошууны хувьд хоёр хэсэг газар голлон гарч байжээ. Монголд шинэ засаг тогтсоноор нутагт байх Хөх нуурын хотгорт 1924 онд Халхгол хошууны Их хурал хуралдаж 6 сумтайгаар Тамгын газрыг байгуулж, хошуудыг хаан ноёдын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, Хан Хэнтий уулын аймгийн "Халхголын хошуу” хэмээн нэрлэсэн түүхтэй.
Ангилал: | Үзсэн: 5387 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2013-06-04 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com